Хүмүүс: |
Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрөгч долоо хоногт БНСУ-ын агаарын тээврийн Korean Air компанийн нисэх онгоцоор зорчиж явах үедээ үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн гэх хэрэг хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ.
Харин тэрбээр өөрийн мэдүүлэгтээ "түүний арын суудалд зорчиж явсан залуу зохисгүй үйлдэл гаргасан" хэмээх утга бүхий зүйлс ярьсан тухай мэдээлэл БНСУ-ын сайтуудаар цацагдаж эхэлжээ.
Түүнийг Индонез улсаас шууд БНСУ-д ирж мэдүүлэг өгөхгүй бол энэхүү хэргийг прокурорт шилжүүлэхийг анхааруулаад байгаа бөгөөд тус улсын хуулиар Д.Одбаяр гэм буруутай нь тогтоогдвол гурван сая воноор торгох, эсвэл нэг жил хүртэлх хорих ялаар шийтгэх заалттай аж.
Одоогоор түүнтэй хамт зорчиж явсан иргэд энэ тухай ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Харин ҮХЦ-ээс энэ тухай тодруулахад "Д.Одбаяр дарга ямар нэгэн зохисгүй үйлдэл гаргаагүй, баривчлагдаагүй" гэх хариу өгөөд байгаа ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn