Хүмүүс: |
Жүжигчин Г.Золзаяаг найруулагч Б.Тамирын экс эхнэр гэдгээр нь олон нийт сайн мэднэ. Харин түүнийг цахим орчинд луйвар хийсэн гэх хэрэглэгчид жүжигчин бүсгүйн фэйсбүүкт гомдлоо илэрхийлэх болсон байна. Учир нь түүний нэр дээр хуудас нээж хүмүүсээс мөнгө залилсан гэмт хэрэг гарсан бөгөөд тэрбээр үүнд тайлбар хийжээ.
Жүжигчин бүсгүй хэлэхдээ "Над руу дайрах ямар ч шаардлага байхгүй. Би тэр хуудсыг нээгээгүй. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх албанд хандаж, өрөгдлөө өгсөн байгаа" хэмээсэн бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг сүүлийн үед ихэссээр байгааг анхааруулсан байна.
Дан ганц жүжигчин Г.Золзаяа гэлтгүй олны танил хүмүүсийн нэртэй хуурамч хуудас олноор нээгдэж, дагагчдадаа гар утас, бэлэн мөнгө зэргийг амлах үзэгдэл ихэссэн. Энэ нь нэг төрлийн цахим гэмт хэрэг бөгөөд үүнд сэрэмжтэй хандах нь хэрэглэгчдийн аюулгүй байдалтай ихээхэн хамааралтай.
Жүжигчин бүсгүйн хувьд уран бүтээлдээ эргэн орж олон ангит кинонд дүр бүтээжээ. Тус кино "Боловсрол" телевизээр цацагдах бөгөөд ирэх онд үзэгчдийн хүртээл болох ажээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn