Хүмүүс: |
"On n” Off" продакшны гүйцэтгэх захирал Т.Нансалмаагийн 50 насны төрсөн өдөр 2019.10.06-нд тохиожээ. "Mongolia”s Next top Model" шоунд шүүгчээр ажиллаж, мэдрэмжтэй хийгээд чанга нэгэн гэдгээ харуулсан түүнийг С.Ононбатын эхнэр гэдгээр нь олон нийт сайн мэднэ.
Сүүлийн үед эрэлттэй байх болсон хурим, ширээний чимэглэлийг хараа булаам хийх болсон түүний төрсөн өдөр продакшных нь байранд болжээ. Мэдээж дахин давтагдашгүй чимэглэл дүүрэн энэхүү төрсөн өдөрт дуучин Наран, Д.Болд, Никитон хамтлагийн дуучин Баачка, жүжигчин Ууганаа, продюсер Б.Наранзун, Хурд хамтлагийн Д.Отгонбаяр, дуучин Наагий, дуучин Г.Анхмаа болон "Бюро 247"-ийн Ө.Содгэрэл нар нөхрийн хамтаар уригдан очжээ.
Мөн Т.Нансалмаагийн найзууд энэ өдөр түүнтэй хамт баярыг нь хуваалцсан бөгөөд "On n” Off"-ийг доргиосон нэгэн үдэш ийн өнгөрсөн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn