Тэр тусмаа гэмт хэрэгтэн, сэжигтний гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад нэр болон нүүрийг тухайн улсын хуулиар нуух заалттай байдаг. Ил гаргавал энэ нь хүний эрхийн хуулийг хамгийн ихээр зөрчиж байгаа үйлдэл болдог ч манай улсын иргэнд энэ хууль, дүрэм харамсалтай нь үйлчилсэнгүй. Түүнийг дэлхийгээр нэг зарлан тунхаглав.
Энэ хэрэгт хөндлөнгийн нөлөө ч байхыг үгүйсгэж болохгүй юм. Ялангуяа МУ-д "КАЛ" буюу "Korean Air" нь монополи эрхээ хамгийн ашигтай УБ-Инчоны чиглэлээ өрсөлдөгч "Ашиана эйрлайнс"-т алдаж эхэлсэн байгаа. КАЛ бол БНСУ-ын Төрийн байгууллагад ч нөлөөлөх чадвартай том корпорац.
Солонгосын Шударга өрсөлдөөний газарт КАЛ-ыг монополи эрхээ ашиглан хэт их үнэтэй нислэг үйлдэж байгаа талаар гомдол гаргаж байсан хэдий ч (2015 онд) тэрхүү гомдлыг шийдвэрлэж өгөөгүй. Мөн албан ёсоор хариу өгөлгүй дарж байсан түүхтэй. Иймд эцсийн шийдвэрийг гаргатал нь бид хүлээцтэй харах хэрэгтэй болоод байна.
Харин манай улсын иргэнийг ингэж ил зарлаж байгаа нь магадгүй ашиг сонирхлын зөрчил ч байж мэднэ. ТОМ ДАРГА гэдэг утгаараа биш иргэн гэдэг талаас нь бид харах хэрэгтэй. Нөгөөтээгүүр хамт явсан А гэгч чухам хэн болох, тэр хүнийг яагаад зарлахгүй байгаа, мөн тухайн онгоцонд КАЛ-ийн удирдлагууд хамт нисэж байсан тухай мэдээлэл цацагдахгүй байгаа нь өөрөө БНСУ-ын тал хэт нэг талыг баримталсан мэт сэтгэгдэл төрүүлж байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрээр түүнийг гарган хэлэлцүүлэг хийж, топ арван сэдвийн нэг болтол сэвэв. Тэгэхдээ бүр хууль зөрчиж...
БНСУ-ын гэмт хэрэгт холбогдогчдын зургаас иш татав
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn