Хүмүүс: |
Хүмүүс эд, хөрөнгө цуглуулахаас илүүтэй аялалд гарахыг илүүд үзэх болсон. Манай улсад ч энэ төрлийн аялагчид олон болсон. Аяллын тэмдэглэл бичиж, сошл орчинд зургаа хуваалцаж, мэдээлэл солилцдог болсон тэдэн дунд олны танил эрхмүүд ч олон бий.
Харин энэ удаад загвар өмсөгч, дуучин, жүжигчид нийлсэн аялагчид Турк улсад аялж явна. Тухайлбал дуучин Ч.Уранхолбоо, С.Гантогоо, загвар өмсөгч С.Сарнай, Э.Сэлэнгэ, жүжигчин Б.Сансармаа, "Сайхан бүсгүй" группийн админ Дээгий гэр бүлийн хамтаар, мөн влоггер хосууд болох Золоо, Хаагий нар хамтдаа аялж яваа ажээ.
Тэдний энэ удаагийн аяллыг "Ододтой аялал" хэмээн нэрлэжээ. Ингээд тэдний аяллын зургаас хуваалцаж байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn