Охины золиосын цаана ямар захиалагч байна вэ

2019/11/11
Share |
Хүмүүс:
Охины золиосын цаана ямар захиалагч байна вэ

Тун ховор, өндөр үнэ бүхий, хүнд харагдамгүй камер, чагнах төхөөрөмжөөр нэгэн охиныг тоноглон, гүтгэлгийн ажил санал болгожээ. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед санхүүгээр ядмаг салбарын нөхөд хүнд 10 сая төгрөг өгч, хүссэн хэмжээний мөнгө өгч гадаад руу явуулах тухай ч ятгаад авч. Энэ бүхнийг өнөөгийн нөхцөл байдалтай уяалдуулаад харахад ямар ч боломж алга.

Тэгэхээр энэ мэт зохион байгуулалттай гүтгэлгийн гэмт хэргийн цаана захиалагч байна гэдэг нь харагдана. Ингэхээр болсон учир явдлыг тайлбарлах нь зүйн хэрэг байх. Дээр дурдсан зохион байгуулалттай гэмт бүлэглэлийнхэн гэж болох нөхөд оюутан охиныг сонгон дуудаад “Чи тэр хүн дээр очоод архи дарс уу. Шоудаж, өвөр түрийд нь ор. Тэгээд бидэнд ирж, мэдээлэл өг. Намайг 12 настай байхаас уулздаг байсан, би 15 настайдаа жирэмсэн болж, 16 настайдаа төрсөн гэж хэл. Энэ хүн миний хүүхдийн эцэг байж өөр хүнтэй амьдралаа холбож хуримаа хийсэн учраас би мэдээллийг дэлгэж байна гэж хэл” хэмээн тулган шаардсан байна. Болсон процессоос харахад охиныг чамгүй судалж байж санал тавьсан нь юу юунаас харагддаг.

 


Охин уг саналыг хүлээн аваагүй учраас “Тэр охин бидэнд мэдээлэл зарна гэж ирсэн” хэмээн эргүүлээд охиныг гүтгээд эхэлж байгаагийн цаана ямар том золиос харагдаж байна вэ.  Ингэхдээ “Чи надад Иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээг өгчих. Бид ДНК шинжилгээг гаргаад өгье” гэж хүртэл шаардсан байгаа зэрэг нь гүтгэлгийнхээ ажлыг мөн ч шийдмэг хийж байгаа хэрэг. Охиныг иргэний үнэмлэх, Регистрынхээ дугаарыг өгөхгүй болохоор багшид нь хандсан байна. Учир нь багш нь “Сургууль дээр хэрэг байна. Регистрынхээ дугаарыг явуулаарай” гэж утас цохисон ч охин дугаараа буруу хэлжээ. Үүнээс харвал тэд багшийг хүртэл урвуулан авч чадсан байна гэхээр эртнээс төлөвлөгөөтэй, нарийн зохион байгуулалттай зүйл гэдгийг анзаарч болно. Ямартай ч тэд ямар ч эзэн биегүйгээр регистрын дугаараар эцэг тогтоож чаддаг хүмүүс аж. Аймаар уу. Энэ бүхний цаана хүний эрх, хүний амьдрал, ажил хэрэг, амь нас, гэр бүл гээд бүгд багтдаг шүү дээ.

Хэрвээ энэ охин тэдний саналыг хүлээн авсан бол юу болох байсан бэ гэхээр гүтгүүлсэн нөхрийн амьдрал ч орвонгоороо эргэж таарна. Ийм л балмад зүйл газар авсаар байхад хууль эрхийн байгууллагууд чимээгүй суусаар байх уу.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.