ТВ4 телевизийн захирал Т.Алтаншагай нарт гүтгүүлсэн охин амиа хорлохыг завджээ

2019/11/11
Share |
Хүмүүс:
ТВ4 телевизийн захирал Т.Алтаншагай нарт гүтгүүлсэн охин амиа хорлохыг завджээ

Монгол Улс. Улаанбаатар хот. 2019 оны арваннэгдүгээр сарын 07. Нэр төр, амьдралаараа хохирох дээрээ тулсан өрх толгойлсон, ганц бие ээж Н ТВ8 телевизэд хандав. Хандсан цаад шалтгаан нь “Хатуу-Мэдээ” сайтын захирал Б.Мөнхтөр, ТВ4 телевизийн захирал Т.Алтаншагай, тус телевизийн сэтгүүлч Л.Баяржаргал нартай холбоотой байсан юм.

Тэд бусдын нэр хүндийг унагах, гүтгэх зорилгоор Н гэх бүсгүйтэй холбогдож, улмаар үүнийхээ хариуд 10 сая төгрөг амлан, өөрийн гэмт хэргийн хамтрагч болгох санал тавьсан аж.

“Намайг Н гэдэг. Одоо 3-р курсийн оюутан, нэг хүүхэдтэй. Аравдугаар сарын эхээр Lucky Azuka фейсбүүк хаягтай ТВ4 телевизийн сэтгүүлч Л.Баяржаргал гэх сэтгүүлчтэй намайг нэг залуу танилцуулсан. Тэр хүн надад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр гэдэг хүнтэй ямар нэгэн аргаар уулзаж, ууж идэж, унтаж хэвтэж байгаа бичлэг аваад өг гэж гуйсан юм. Усны саванд хийсэн камераар ямар нэгэн бичлэг хийгээд ир гэж бас хэлсэн. Чадахгүй гэдгээ хэлтэл “Хүүхдийнхээ эцгийг Х.Мандахбаяр гээд хэлчих, чиний царай дүрсийг гаргахгүй гуравхан минутын бичлэг гэж гуйсан. Гэтэл өөрийгөө Б.Мөнхтөр гэж танилцуулсан хүн орж ирээд юу гэж ярих ёстойг хэлсэн...” гэж хохирогч Н ТВ8 телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 


Хохирогч Н “Х.Мандахбаярын хүүхэд гэж зарла”, “хүүхдийн ДНК шинжилгээг хуурамчаар гаргаж чадна”, “зөвшөөрчих”, “хүссэн мөнгийг чинь өгнө”, “Австрали явуулна” гэж хэлснийг гэрчилдэг. Бүр энэ асуудалд их сургуулийн нэгэн багш ч татагдан оролцсон тухай хэлсэн байдаг. Хохирогчийн хэлсэн зүйл болсон процесс гэвэл ердөө энэ. Хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүл зүйн ёс зүйн кодексыг зөрчөөд гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргаж. Энэ үйлдэлдээ нас залуу оюутан охиныг татан оролцуулахаар ятгаж. Ятгахдаа мөнгө амлан, гадагшаа явна гэж итгүүлж. Сэтгүүл зүй гэх мэргэжлийн тодорхойлолттой, сэтгүүлч гэх мэргэжилтэй хэн бүхэнд энэ бол ёс зүйн хамгийн бүдүүлэг үйлдэл. Тэр тусмаа хувь хүн рүү чиглэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргана гэдэг бол анхаарах ёстой асуудал. Сэтгүүл зүйн арга ажиллагааныхаа явцад мэдээлэл олж авахын төлөөнөө бусдыг тагнаж чагнах зохион байгуулалттай үйлдэл гаргах ёсгүй. Олон улсын сэтгүүлчдийн холбооны Ёс зүйн кодекст ч ингэж заасан нь бий.

 Хохирогч Н нь ТВ8 сувагт ярилцлага өгсний дараа Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр албан ёсны фейсбүүк хуудастаа болсон үйл явдлыг аудио хураагуурт бичсэн яриагаар баримтжуулан байршуулсан байдаг. Монголын сэтгүүлчдийн хамгийн том байгууллагыг толгойлж байгаа гэдэг утгаараа сэтгүүл зүйн арга ажиллагааг нь хууль ёс, хэвлэлийн өөрийн ёс зүйг зөрчсөн тухай ийнхүү тайлбарласан аж.

“Энэ бүх гэмт үйлдлүүдэд оролцохоос татгалзахад 2019 оны 10 сарын 9-ний өдөр буюу эдгээр шантаажлагч этгээдүүд Сэтгүүлчдийн онц их хурлын хоёр дахь хэвлэлийн бага хурлаа зохион байгуулснаас долоо хоногийн дараа Б.Баяржаргал, Б.Мөнхтөр нар иргэн Н-ийг нэгэн кафед дахин дуудан ирүүлж, уулзалтын бичлэгийг гар утас болон видео камераар нууцаар хийж, Б.Мөнхтөр нь “Чи ийм зүйлүүдийг ярь. Чи өөрийнхөө хүүхдийг Х.Мандахбаярын хүүхэд л гээд бодчих. Х.Мандахбаяр бол ийм амьдралтай, эхнэр нь тэдэн настай, тийм ажил хийдэг. Сая хуримаа хийсэн. Чамайг насанд хүрээгүй байхад уруу татаж бэлгийн харьцаанд орсон гэж ярь. За тэгээд одоо шууд ярь” гэх мэтээр дарамталж, шууд бичлэг хийж эхэлсэн байна” гэж Х.Мандахбаяр фейсбүүк хуудастаа байршуулжээ.

Түүнчлэн Х.Мандахбаяр энэ постоороо Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Олон улсын байгууллагуудад хандаж гомдол гаргахаараа уламжилсан юм.

Албан ёсоор хуулийн зохих шатны байгууллага, тэр бүү хэл олон улсын байгууллагуудад хандана гэх пост нийтэлсний дараа ТВ4 телевизийн сэтгүүлч Б.Баяржаргал олон нийтийн цахим хуудаст хохирогч Н-ийн хувийн мэдээлэл, өөрийнх нь болон хүүхдийнх нь зураг, регистрийн дугаарыг ил болгосон байдаг.

Аливаа сэтгүүлч, тухайн сэтгүүлчийн харьяалагддаг редакц, хэвлэл мэдээллийн байгууллага ямар ч тохиолдолд эх сурвалжаа ил болгодоггүй. Энэ бол бичигдээгүй дүрэм. Сэтгүүл зүй гэх ойлголт шинжлэх ухааны судлагдахуун болсон 200 орчим жилийн туршид ч ийм байсан. Хэн нэгэн эх сурвалжаа хэлэхийг албадах болон бусад ямар ч тохиолдолд эх сурвалжаа нууцалдаг. Сэтгүүл зүйн мэргэжил талаасаа хамгийн том зөрчлийг хувь сэтгүүлч гаргасан юм. Энэ бол хохирогч Н. гэрч болж телевизэд яриа өгөхөд болсон үйл явдал.

Үүнээс яг нэг хоногийн дараа ТВ4 телевизийн захирал Т.Алтаншагай төлөвлөсөн программаа таслан эфирийн цагаараа болсон үйл явдлыг тайлбарлав.

Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага нь ч энэ удаад эх сурвалжаа нууцална гэдэг ёс зүйн хэм хэмжээгээ зөрчин хохирогч Н-ийн болон хүүхдийнх нь регистрийн дугаар, бүтэн нэрийг ил болгож, улмаар энэ үйл явдлын субъект болсон Х.Мандахбаярыг ч батлагдаагүй мэдээллээр нэр холбон дайрсан. Хэвлэл мэдээллийн ямар ч байгууллага эх сурвалжаа хамгаалах үүрэгтэй. Тухайн редакцад мэдээллээ худалдахаар хандсан ч гэсэн тэр. Эх сурвалжаа хамгаалах тухай олон дахин давтаад байгаагийн шалтгаан нь тухайн эх сурвалж ч гэсэн хүн учраас болзошгүй эрсдэлээс эх сурвалжаа ч, өөрийгөө ч, байгууллагаа ч давхар хамгаалдагт оршиж байгаа учраас тэр юм.

ТВ4 телевизийн эх сурвалжаа хамгаалаагүй үйлдлээс болж иргэн Н энэ сарын 09-ний өдөр буюу өнгөрсөн бямба гарагт амиа хорлохыг завджээ.

Улмаар Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэст энэ асуудал шалгагдаж байна. Иргэний мэдэх эрхийн талбар, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индэр нь сэтгүүл зүй. Энэ ч учир шалтгааны улмаас Н гэх хүн болсон процессыг гэрчлэн эх сурвалж болж ТВ8 телевизэд хандсан. Үүнийг эфирийнхээ цагаар элдэв нэмэлт хачиргүй олон нийтэд хүргэсэн. Өөр рүү нь чиглэсэн хууль бус үйлдэл байгаа учраас Х.Мандахбаяр олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулсан. Нэг зүйлийг энд онцлон дурдах учиртай. Хэвлэл мэдээллийн албан ёсны хэрэгслээр хэн нэгнийг харлуулах бус олон нийтийн цахим хуудаст байршсан хувийн аккаунт хаягаараа хохирогч болж байгаагийн хувьд Х.Мандахбаяр мэдээлсэн. Харин сэтгүүл зүйн арга ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүндээ хамгаалах гэсэн ТВ4-ийн үйлдэл нь ойлгомжгүй болж хоцорлоо. Анх хандсан эх сурвалжаа олон нийтэд нэр устай нь зарлалаа.

Эх сурвалжийн өгсөн мэдээллийн баатар болж хүнээ ч эфирийн цагаар гаргалаа. Мөнгө төлж авах гэж байсан гэх эх сурвалжийн мэдээллийн үнэ цэн нь чухамдаа хаана оршиж байсан бэ? Тохирсон үнэ хөлстэй энэ мэдээлэл нийгэмд ямар ач холбогдолтой байсан бэ? Мэдээлэл түгээгээгүйгээс болоод хэн нэгэн хохирох уу? Энэ мэт сэтгүүл зүйн мэргэжлийн арга ажиллагаатай холбогдсон олон асуулт хариултгүй үлдэнэ. Дахин хэлэхэд иргэний мэдэх эрхийн талбар, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний индэр нь сэтгүүл зүй

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen Mandahbayr gj yag Eebee shg neg chotgor bn aa.
IP:202.55.188.41  2019-11-11 18:42:45
zochin yu ve novsh chini setguulchid gej novshiin garuud bnaa
IP:202.70.42.130  2019-11-13 15:27:45
booyoo ene mandahbayr haanas irsen gai ve mongold.ene erne mongol tsus baiga bolvuu,hujaa baihaa.deerne jujigchin hudlaa uilna,bas nahaalnii haraaliig bol heleh shig bno do,uheesei har novsh
IP:66.181.177.185  2019-11-13 20:35:07
Эрхэмээ Мандахбаярт баяр хүргэе. Үрийн заяатай л хүн юм. Монголын үрс маш олон болтугай.
IP:202.9.43.43  2019-11-13 22:24:08
Mandah Hyyhnyyd oorsdoo l altsagnaad daraa ni hohirogch boloh yum goyo baina geed baisan daraa ni ingedeg baihgyi yu ter Gantulga zovoj bna sh deechalhtai baih hetsyy yum
IP:174.194.13.207  2019-11-14 00:39:41
bat mandahbayr gej neg nohoin gulug garch irjee dee yanz ni.ih uduruus changa unah vii dee.
IP:59.153.114.176  2019-11-14 10:13:35
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.