Хиймэл оюун ухаан аянгыг мэдээлдэг болно

2019/11/13
Share |
Хүмүүс:
Хиймэл оюун ухаан аянгыг мэдээлдэг болно

Швейцарын Лозанны Политехникийн сургуулийн мэргэжилтнүүд хиймэл оюун ухааны тусламжтайгаар аянга цахилгааныг урьдчилан мэдээлэх аргыг боловсруулжээ. Тэд 10-30 минутын өмнө 30 км тойрогт аянга буухыг урьдчилан хэлж чадах энгийн бөгөөд хямд систем бүтээсэн байна. Энэ аргыг боловсруулахдаа цаг уурын мэдээлэл болон хиймэл оюун ухааныг ашиглажээ.

Ингэхдээ тусгай багаж төхөөрөмжийг аянга цахилгаан үүсэх нөхцөлийг танихад сургасан байна. Швейцарын эрдэмтдийн боловсруулсан энэхүү аргыг 2017 оноос хойш хэрэгжүүлж буй аянгаас хамгаалах Европын төсөлд ашиглах аж. Аянгын шуурганы үеэр богино лазер өдөөгч ашиглан, дэд бүтэц, орон сууцнаас хол газар хиймлээр аянга буулгах юм байна. Ингэснээр хүний амь эрстэх, түймэр дэгдэх, цахилгаан дамжуулах утас, нарны зайн панел сүйдэх зэрэг олон асуудал 80 хүртэлх хувиар буурна хэмээн тооцоолжээ.

 


 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.