”Брэнд хатагтай”-н Бутан дахь тэмдэглэл

2019/11/13
Share |
Хүмүүс:
”Брэнд хатагтай”-н Бутан дахь тэмдэглэл

"Брэнд хатагтай" хэмээн нэрлэгддэг Э.Туул амьдралын хэв маягаараа тун ч алдартай нэгэн. АНУ-д сургууль дүүргэж, хорь гаруйхан наснаасаа эхлэн бизнес эрхэлж эхэлсэн энэ эмэгтэй мөн хамгийн содон аялагчдын нэг.

Тэрбээр одоогоор өвөрмөц соёл, иргэншил бүхий Бутан улсад аялж яваа аж. Тус улс түүнд тун ч онцгой санагдсан гэх бөгөөд энэхүү улсын тухай "Яагаад Бутан хамгийн аз жаргалтай улс орон бэ гэж бодсоор....Бид ч бас тийм л баймаар байна. Гэхдээ бидний мэддэггүй зүйл ч биш харин хамгийн сайн мэддэг бараг илүү мэддэг хэрнээ хийдэггүй зүйлээс л эд нар илүү жаргалтай амьдарч байх шиг байна. Орчин үеийн хэрэгтэй зүйлсийг ёс заншил, өв уламжлалдаа уусган авч хэрэгжүүлсэн болохоос манайх шиг сармагчлан дуурайгаагүй байна. Сургууль, эм тан, эмнэлэг ба бусад улсын үйлчилгээнүүд иргэдэд үнэгүй.

Гэхдээ орчин үеийн чанартай шүү. 800 мянган бутан иргэдийн эмч нар дэлхий даяар суралцаад ирдэг гэнэ. Лус савдаг биднээс хүчтэй бүхий зүйлийг хүндэтгэн зөв номоор нь хамтарч амьдарчээ. Усанд хог хаях мод тайрах бол цээртэй үйлдэл. Газар нутгийн 70% ой мод. Бүх орчин үеийн байшин барилга нь ч уламжлалаа авч үлдэж ээ. Швейцар түүндээ гаргууд сайн. Хэв маяг загвар нь адил. Юунд ч яарахгүй бусад орны хамгийн оновчтой шийдлийг авч хэрэгжүүлдэг гэнэ.

Хог алга. Замууд нь юун Европ, чанартай. Хоол нь органик. Ус нь амттай, цэнгэг болохоор хүмүүс нь эрүүл. Үнэт зүйл бүхэн нь өөр зүйлдээ байна даа. Хүмүүс нь манай дарга нар хийнэ гэсэн юмаа яг хийдэг гэж ярьж байна. Диско клуб залуус ууж идэх юм байна аа.. Хайр дурлал инстаграм фэйсбүүк бүх л зүйл байна. Гэхдээ л нэг ялгаж салгасан, зөвөөр харах гэж хичээсэн. Шунал тачаа байлгүй яахав. Гэхдээ дарлуулаагүй байна тэдгээрт. Ам нээхэд л нэр алдар, мөнгө, учраа олохгүй бусдын тухай, бүхний тухай агаар болгон гаргаж ярих зүйл алга. Бүх хүн цэвэр Англиар ярьж байна.

Төмрийн үйлдвэр, усан цахилгаан станц ба аялал жуулчлал нь гол орлого нь. Газар доороо баялагтай. Хөгжинө өө гэхдээ зөв аргаар гээд 30-тай залуу чихэндээ ээмэгтэй үс нь стайлтэй гартаа баахан чимэгтэй күүл залуу ярьж байна аа. Миний өвөг дээдсийн нутаг гэнэ. Утсаар зогсоо зайгүй ажил ярих тэр хаанынхантай ойр залуу гэнэ. Уг нь онгироо баймаар...ккк Заза сторидоо зургууд оруулна аа. Жоохон эвгүй бичсэн бол уучлаарай" хэмээсэн байна. 

Олон төрлийн бизнес эрхэлдэг түүнд энэхүү улсаас авах мэргэн санаа олон байгаа биз ээ. 

 

Image may contain: 2 people, people standing, outdoor and nature

 

Image may contain: Б. Уранчимэг, standing

 

Image may contain: one or more people, people sitting and indoor

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hi saihan zuil zaluust bichij uzuulj bgaad tani bayarlalaa
IP:223.11.139.107  2019-11-13 18:52:42
HAHAHA SONGUULI BOLOH GEED BAIDAG, NUHUR N SODBILOG ULS EH ORNII TULUU YU CH HIIGEEGUI BAIDAG. HUURHUN EHNERTEI BOLOHOROO EHNER N GARCH IREED NUHRUU SURTALCHILBAL NUHUR N GISHUUN BOLOOD BAIDAG YUM BAIH DAA. TUUNEES BISH ENE NUHURSHUU UHAANTAI YUM N CHIHSEN GAHAI TSARAILCHIHAAD BUR YU CH HIIJ BUTEEDEGGUI EE.
IP:202.21.112.195  2019-11-14 13:13:31
Zochin Harin tiimee Mongold buur group groupeeree negdeed neg negnee unagaachii gesen heseg buleg humuus haa saigui. Uursduu helehgui baij aytaihan huneer heluuleed ard nii chimeegui gemgui suuj baina. Ene ni arai denduu shuu. Hunii humuujil gelteii. Chimeegui baihaar ulam davarchin jaahan chimeetei ug heleheer unen ugend haltai geed orilood gomdood alga bolno yoyo.
IP:98.247.88.7  2019-11-14 13:44:17
Zochin Nuhur n ehnereesee doroi, chadvargui sanagddag. Ehner n ih aihtar bas huchtei sanagddag.
IP:202.9.45.34  2019-11-15 08:30:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.