Хүмүүс: |
"Х-Түц" продакшнаас жүжигчний гараагаа эхэлж байсан жүжигчин А.Туяа өдгөө хувь уран бүтээлч болсон. Харин тэрбээр хамтлагаасаа гарах цаг нь болсон учраас гарах сонголт хийсэн тухайгаа дурджээ.
"Single Ladies" киноны гурван цувралд оролцож, жүжигчин Туултай хамтран продакшн хүртэл байгуулаад амжсан тэрбээр "Би өөрийгөө шалгаж үзье гэж шийдсэн. Хувь хүн, А.Туяа гэдэг жүжигчин хэр явах юм бэ гэж. Би зөв л алхам хийсэн гэж боддог. Яг л гарах цагтаа гарсан. Би чинь Х-Түцийн л бүтээгдэхүүн шүү дээ. Хамт олноороо маш их бахархдаг. Одоог хүртэл бид маш сайн харилцаатай байдаг" хэмээсэн байна.
Одоогоор ямар нэгэн продакшнд харьяалагдаагүй байгаа тэрбээр яваандаа продакшнд харьяалагдах бодолтой байгаа гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn