ТЕГ, ЦЕГ-аас сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар хариу ирүүллээ

2019/11/14
Share |
Хүмүүс:
ТЕГ, ЦЕГ-аас сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар хариу ирүүллээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс аравдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан Ёс зүйн форумын үеэр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар сэтгүүлчийг хууль бусаар тагнаж чагнасан асуудалд ЦЕГ-ийн ажилтнууд холбогдсон хэргийг ТЕГ-т шалгаж байгаа тухай мэдээллийг хэлээд, үүнд салбарын зүгээс анхаарлаа хандуулахыг сануулсан юм. Үүнээс жил хагасын өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийхдээ прокурорын газарт дээрх асуудлаар нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татан шалгах саналыг ТЕГ-аас ирүүлсэн талаар дурдсан бөгөөд үүнийг тодруулахаар МСНЭ-ээс хандаж байв.

МСНЭ болон салбарын мэргэжлийн зарим холбоод хамтран 2019 оны арваннэгдүгээр сарын 01-ний өдөр “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж чагнасан” гэх асуудлаар хэвлэлийн бага хурал хийж,  Хууль зүй дотоод хэргийн яам, ТЕГ, Нийслэлийн  Прокурорын газар,  ЦЕГ,  зэрэг холбогдох байгууллагуудад  албан бичгийг хүргүүлсэн билээ.

Бичгийн хариуд Тагнуулын Ерөнхий Газраас Тагнуулын байгууллагаас сэтгүүлчдийг шалгах аливаа ажиллагаа явуулаагүй бөгөөд олон нийт цахим сүлжээгээр тараад буй “Нэр бүхий найман сэтгүүлчийг цагдаагийн байгууллагаас нууцаар тагнаж чагнасан” гэх асуудлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5, Прокурорын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т тус тус зааснаар прокурорын байгууллагаас мэдээлэл авна уу" гэв.

Харин Цагдаагийн ерөнхий газраас “Сэтгүүлчдийг тагнасан чагнасан” гэх мэдээлэлтэй холбогдуулан МСНЭ-ээс ирүүлсэн шаардлагын дагуу холбогдох асуудлыг судалж үзлээ. Цагдаагийн байгууллагаас сэтгүүлчдэд холбогдуулан мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулаагүй, энэ талаар гомдол, мэдээлэл ирсэн, шалгагдсан тухай бүртгэгдээгүй бөгөөд энэхүү мэдээлэл нь бодитой бус болохыг үүгээр мэдэгдье" гэж тус тус хариу ирүүллээ.

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.