Хүмүүс: |
Завхан нутгаараа овоглох дуртай МУГЖ С.Батсүх сүүлийн үед өөрийн эрүүл мэнддээ ихэд анхаарах болжээ. Биеийн жингээсээ 30 орчим килограммыг хасаад байгаа тэрбээр залуусыг ч мөн эрт ухаарч, эрүүл мэндээ анхаарал хандуулахыг уриалжээ.
Мөн өөртэйгөө тэмцэж, өрөөлд тус болж явахыг сануулсан тэрбээр бяцхан хүү Б.Бат-Энэрэлтэй хамт арга хэмжээ, хандивын тоглолтуудад оролцож яваа аж.
Тэд хамгийн сүүлд хамтран "Дэлхийн зулай уул" хэмээх уран бүтээл гаргасан нь олонд ихэд хүрч буй бололтой.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn