Хүмүүс: |
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нь өнгөрсөн сарын 31-нд Улаанбаатар-Сөүл чиглэлийн "Корэйн эйр" компанийн онгоцоор үйлчлүүлж байхдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн бөгөөд тус улсын хууль, хяналтынхан түүнийг саатуулсан байдаг.
Түүнийг БНСУ-аас 10 хоногийн хугацаанд гарахгүй байх хилийн хориг тавьж улмаар долоон сая вонноор торгох шийтгэл ногдуулсан бөгөөд тэрбээр 2019.11.14-ны шөнө эх орондоо ирсэн.
Харин тэрбээр ирснийхээ маргааш буюу 11-р сарын 15-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг ирэх баасан гарагийн /2019.11.22/ 11.00 цагт хийхээр товложээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn