Э.Тодгэрэл: Надтай удахгүй гэрлээч...

2019/11/18
Share |
Хүмүүс:
Э.Тодгэрэл: Надтай удахгүй гэрлээч...

Жүжигчин П.Шүүдэрцэцэгийн 29 насны төрсөн өдөр өнгөрөгч баасан гарагт тохиожээ. Найз залуугийнхаа хамтаар АНУ-д суралцаж байгаа тэрбээр энэ өдрийг мартагдахааргүй сайхан өнгөрүүлсэн гэнэ. Түүнд зориулж Э.Тодгэрэл шүлэг зохиосон байх бөгөөд үүнийхээ төгсгөлд гэр бүл болж, гэрлэхийг ийн санал болгосон байна. 

Э.Тодгэрэл: 2019.11.15...Төрсөн өдөр. Харц нь хүүхэд шиг бэлгээ аваад баярлах

Харж явсан бүсгүйнхээ дөрөв дэх төрсөн өдрийг үдлээ...
Анх харж байсан тэр догдлол нь
Алгаа тосоод инээх агшин бүр нь
Асгарах нулимс сэтгэл хөдлөл нь хүртэл
Адилхаан, одоо ч гэсэн адилхан байсан
Хөөрхөн байна уу гэж тольдож эргэлдэх нь
Хөшөө дурсгал шиг пооз аваад инээх нь
Хөл гараа савчуулж хачин ихээр баярлах нь хүртэл
Хэвээрээ одоо ч гэсэн хэвээрээ байсан...
Урьсан зочид нь цөөхөн ирвэл
Урам нь хугараад нурмайчихдаг
Уран магтаал, ерөөлийн үгэнд
Уртаа гэгч нь гэгэлзэж дэвхэцдэг
Үлээсэн шаар, өнгийн гэрэлд нүд нь сэргэж
Үлгэрийн гэмээр үзэгдэх орчинд сэтгэл нь бялхаж
Хэн юу гэх хамаагүй тэр дунд л бужигнуулах нь
Хэзээнээс мэдэх тийм л дүр зураг...би л мэднэ
Яаая даа гээд яаж ч болохгүй
Яг энэ зангаа битгий гээгээрэй
Яг чам шиг ингэхийг хүсдэг
Ямар олон бүсгүйчүүд байдаг гээч
Ялгар...ядаж энэ зангаараа ялгар
Яадаг юм...ямар гэм хийж байгаа биш
Усан болор нүдэндээ залуу насны галтай
Уулзаж таарсан хүндээ хайр татам дөлтэй
Унаган багын төрхөө алдаагүй энэ л насан дээрээ
Уйл, бас дуул...бүжиглэ, бас хөөр...
Залуу насны чинь цэнхэр дөлийг унтраахгүй ээ
Зах хязгаар гэж байдаг бол тэр хүртлээ л нис
Заавал чи минийх гэж дэргэдээ би уяхгүй
Зам чинь хаа хүрнэ тэр хүртлээ л гишгэ
Жил жилийн энэ өдрийг харах би дуртай
Жижигхэн энэ эмэгтэйг ажиглах би дуртай
Жил жилийн 365 хоногийг чамтайгаа хамт өнгөрөөлөө
Жинхэнэ амьдрал одоо л эхэлнэ...надтай удахгүй гэрлээч...

 

 

Image may contain: 1 person, smiling, food

 

Image may contain: 1 person, smiling, standing

 

Image may contain: 1 person, smiling, indoor

 

Image may contain: 1 person, smiling

 

Image may contain: 3 people, people sitting

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Jinhene ner ni Mayagtai altsgar hyyhen be chi jinhene neree Martaa yu
IP:174.197.0.165  2019-11-18 12:59:41
bolat энэ хүүхнийхарц бодол байгаа байдал нь.....чамд хань болохгүй ээ залуу минь ....сэгсрүүлж залхдаггүй юм уу Тодко
IP:66.181.185.236  2019-11-19 07:56:05
bolatd za yarshig bayan yumuu Todko n.aaligui n aaligui l de.ghde ene udaa unen bailgui de.
IP:115.79.40.92  2019-11-19 17:05:15
Kk Neeh segsrvvleed bhaar bayn zaluu bish bailgui dee. Huurhun l hos shde hamtdaa az jargaltai baival boloo doo.
IP:218.37.47.109  2019-11-19 21:23:25
Атилла Темпо баяртай, Томпо нааш ир.
IP:202.9.43.43  2019-11-19 22:38:55
Marcelino Studer Do not forget! Such Once a year! Black Friday! Discount -70% http://ali.pub/44pomr The biggest sale of clothing, shoes, electronics, phones, auto, health and beauty products, products for children and adults, and much more ============================== ============================== ======================== http://ali.pub/44pomr
IP:213.232.192.2  2019-11-26 16:09:08
haha xarin ch neeh hachin zaluug yaj tosiin
IP:180.70.47.74  2019-12-31 15:31:18
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.