”Люмино” хамтлагийн шинэ дуу юу өгүүлнэ вэ

2019/11/18
Share |
Хүмүүс:
”Люмино” хамтлагийн шинэ дуу юу өгүүлнэ вэ

"Люмино" хамтлагийн "Ганжээн жоо" дууны клип өнгөрөгч бямба гарагт цацагдлаа. Тун ч өвөрмөц шийдэл бүхий тус бүтээлд олонд хүргэх гэсэн олон санаа бий. Тэд хип хоп, болон орчин цагийн хөгжим үүссэн тэр цагийг клипээрээ харуулахыг зорьжээ. Мөн тус дуунд хар тамхичид, мухар сүсэгтнүүд, бусдад атаархагчдыг шүүмжилсэн байх аж. 

Клип дундуур орчин цагт шинэ мэргэжил шахам болоод буй "Бөгс долоогч"-ыг тун ч өвөрмөцөөр харуулсан байх бөгөөд клипний ерөнхий утгын тухай хамтлагийн ахлагч МС Beazt ийн өгүүлжээ: 

 Дэлхийн орчин цагийн хөгжмийн үүсэл.

 

1971 оны 10-р сарын 2-нд Америкт долоо хоногийн дөрөв дэх өдөр бүр гаргахаар нэгэн тв шоу явж эхэлсэн нь ‘Soul Train’ нэртэй тв шоу байв. Тус шоун дээр тухайн цагийн одууд бүгд дуулдаг байсан ба ёстой л нэг үзэх юмтай ганц шоу гэж Америк даяар шуугиулж байжээ. Jackson-5, James Brown зэрэг одууд бүгд тэнд дуулдаг байв. Гэтэл 1979 оны нэг дугаар дээр ‘Sugarhill gang’ гэдэг гурван хүний бүрэлдэхүүнтэй реп/хипхоп хэмээх шинэ урсгалын шинэ хамтлаг оролцох нь тэр.

Тэр цагаас хойш реп/хипхоп хэмээх /ганцхан/ арьс өнгөний үзэл, баян ядуугийн тухай дуулдаг хөгжим дээр бүжиглэж бас болдог юм байна хэмээх сэдлийг төрүүлсэн ба ‘Sugarhill Gang’, Kurtis Blow нар хипхоп хийж, хипхопоос анхны мөнгийг олж эхэлсэн байдаг. Дэлхийн хипхоп 1970-аад оны сүүлээр ингэж л анх үүссэн. Бид яг энэ ‘Soul Train’ шиг шоу нэвтрүүлгийг Монголд хийж буй маягаар 1950,60,70-аад оны шоуг харуулсан #GanjenJoo дууны клипийг On & Off Prod-той хамтарч хийлээ. Эх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Бидний урсгал хипхоп. Бид үүнийг хийхгүй бол хэн ч хийхгүй байх! Иймдээ ч хийсэн. Гайхамшиг үргэлжлэх болно оо удахгүй...

 

Image may contain: 6 people, table, drink and indoor

 

 

Image may contain: 3 people, people standing and suit

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Eneniiii Ay ni yag l koreagiiin nameless gangster gedeg kinoniiii aytai adilhan sonsogdoood baigaamdaaa
IP:174.240.129.2  2019-11-18 12:51:09
Luminous Miniih ene door bombolzoj baina otsgonoj bna shombolzoj bna shombolzoj bna bolohoo bailaa
IP:174.197.0.165  2019-11-18 13:03:21
utga alga ed naraas oligtoi iom garahaa bolijee. 3 tom tolgoi danhalzsan baga gariin guzee unjuulsan maiga iomnuud peruck sagsalzuulaad tsarai muutai duulj dachgui deeree yasan ch muuhai haragdhiin.
IP:202.9.44.174  2019-11-19 10:56:43
d goyo bn
IP:103.11.195.34  2019-11-19 12:20:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.