Жүжигчин Б.Энхтүвшинг 100 мянган төгрөгөөр торгож, суллажээ

2019/11/18
Share |
Хүмүүс:
Жүжигчин Б.Энхтүвшинг 100 мянган төгрөгөөр торгож, суллажээ

Сүүлийн үед урлаг соёлын одод хар тамхи хэрэглэж байгаад баригдсан цөөнгүй тохиолдол бүртгэгдсээр байгаа. Өнгөрсөн аравдугаар сарын 21-ний өдөр гэхэд л  жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан байдаг. 

Тодруулбал, мөн сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин нарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авчээ.Улмаар өнгөрсөн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулж, түүний биеэс авсан биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь илэрсэн боловч энэ төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Жүжигчин Б.Энхтүвшинг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансуурсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгосон байна.



Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин хуулиа өөрчлөх хэрэгтэй юм бна
IP:202.21.108.242  2019-11-18 13:19:41
irgen Yana aa mglchuud min .bitgii ene muuhai yumiig heregleech .haramsaltai bn .eh oron tusgaar togtnoloo hariinhnii gart aldchih vii de bid nar .
IP:202.55.188.37  2019-11-18 16:43:43
Монгол хүн baij bgaa tsariag ni tui chert!
IP:202.179.25.94  2019-11-19 20:22:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.