Усанд автсан 32 айлын гурвыг нь нvvлгэжээ

2008/06/24
Share |
Хүмүүс:
Усанд автсан 32 айлын гурвыг нь нvvлгэжээ

Нийслэлд бороо vргэлжлэн орж байна. Vvний улмаас зарим дvvргийн нутагт байрлах vерээс хамгаалах далан сэтэрч, ус зайлуулах суваг, шуудуу бєглєрєх зэргээс болж олон айл усанд автаад байгаа юм.

Тэрч бvv хэл зам, талбай усанд автаж иргэд тээврийн хэрэгсэлээр зорчиход хvндрэл учраад байгаа. Зарим хороодын айлын хашаа, гудамж усаар дvvрч иргэд гэрээсээ ч гарч чадахгvйд хvрч байна. Хотын тєвєєр байрлах хэд хэдэн байр албан байгууллагуудын орц, хонгил усаар дvvрчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дvvргийн Татварын газар, Геологийн тєв лаборатор, "Драгон" vйлчилгээний тєв, Чингэлтэй дvvргийн 24-26, 28, 34, 62 дугаар байрны орц, хонгил усаар дvvрч, Баянгол, Баянзvрх, Сvхбаатар, Сонгинохайрхан дvvргийн гэр хорооллын 10 гудамжны айлууд усанд автсан аж.

Тиймээс гурав хоногийн ємнєєс онцгой байдлын албаныхан бэлэн байдалд ажиллаж эхэлсэн юм. Єчигдрийн байдлаар онцгой байд¬лын аврах ангийнхан vерт автсан 32 айлаас гурвыг нь Хайлааст руу нvvлгэн шилжvvлжээ. Эдгээр айлууд голдуу жалга, vерийн далангийн ойролцоо буусан байж. Бусад айлуудад орсон борооны усыг соруулж, суваг шуудуу татан урсгалыг єєрчилсєн байна.

Холбогдох байгууллагуудын хийсэн судалгаанаас vзвэл, нийслэлд жилд хєдєє орон нутгаас 15-20 мянга гаруй айл єрх нvvж ирдэг. Тэдний олонх нь эмзэг бvлгийнх байдаг учраас голдуу vерийн далангийн ойролцоо буух нь элбэг. Тэгээд ч зарим иргэд бvртгэл, хаяг байдаггvй учир vер, усанд автсан талаар дуудлага онцгой байдлынханд ирж байгаа ч тэдгээр айл єрхийг олохгvй байх тохиолдол олон гарч байгаа аж.
Одоогийн байдлаар нийслэлд 132 км далан байгаа, далангийн ойролцоо 1600 гаруй айл єрх оршин суудаг гэсэн албан бус судалгаа байна. Vер, усны далангийн ойролцоо буусан айлуудад нvvх албан шаардлага холбогдох байгууллагуудаас єгдєг ч тэр бvр тоодоггvй. Тиймээс онцгой байдлынхан бороо цаашид vргэлжлэн орж, далангийн ойролцоо буусан айлууд vерт автаж болзошгvй учир иргэдийн амь насыг vер усны аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэхийн тулд хvчээр нvvлгэн шилжvvлнэ хэмээн ярьж байлаа.

Хэд хоногоор vргэлжилж буй бороо нийслэл болон тєвийн бvсийн аймгаар орж байгаа ажээ. Хєдєє орон нутагт vvний улмаас амиа алдсан тохиолдол гарсан байна. Тєв аймгийн Баянхангай сумын Єгєємєр гэдэг газар иргэн С уржигдар салхи, борооноос тvр хоргодож байсан малын саравчинд дарагдаж нас барсан байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээллээс vзвэл, энэ сарын 26 хvртэл нийслэл болон ихэнх нутгаар бороо орох юм байна.

Эх сурвалж: Ардчилал

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.