Духан дээрээ сүүлтэй гөлөг олджээ

2019/11/20
Share |
Хүмүүс:
Духан дээрээ сүүлтэй гөлөг олджээ

АНУ-ын Миссури хотын гудамжнаас духан дээрээ сүүлтэй бяцхан гөлөг олджээ. Хөлдөө бага зэргийн гэмтэл авсан байсан түүнийг "Mac”s Mission" төвд асарч байгаа аж. Түүнийг тоглох үед духан дээрх энэхүү сүүл нь хөдөлдөг гэнэ. Өхөөрдөм хөөрхөн энэхүү гөлөгөнд Нарвал хэмээх нэр хайрлаад байгаа бөгөөд асран халамжлах хүсэлтэй иргэд өргөдлөө ирүүлсээр байгаа аж.

Түүний эрүүл мэндэд энэхүү сүүл нь муу нөлөө үзүүлэхгүй гэдгийг эмч нар баталжээ. Одоогоор түүнийг үрчлэн авах хүсэлтэй байгаагаа 100 гаруй хүн илэрхийлээд байгаа бөгөөд одоохондоо түүнийг үрчлүүлэхээ түр азнаж байгаа тухай "Mac”s Mission" төвийнхөн мэдэгдээд байна. Сошл орчинд түүнийг "Ганц эвэрт" буюу "Unicorn" хэмээн хочлох болжээ. 

 

 

Image result for narwhal puppy

 

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.