Хүмүүс: |
Чамин, тансгийн илэрхийлэл болсон амьтны үсэн эдлэлээс татгалзахыг амьтны эрхийг хамгаалагчид олон жилийн өмнөөс уриалсаар ирсэн. Энэ нь ч тун амжилттай болж сүүлийн жилүүдэд алдартай брэндүүд амьтны үсэн эдлэл худалдаанд гаргахаас татгалзаж, үүний оронд загварлаг хиймэл үсэн эдлэлийг трэнд болгоод буй.
Үүнтэй зэрэгцэн Английн хатан хаан Элизабет хааны удмынхан дундаас ганцаараа амьтны үснээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Тэрбээр өмнө нь хэрэглэж байсан эдлэлүүдээ хэрэглэнэ, харин дахин шинээр худалдан авахгүй хэмээн шийдсэн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn