”Ид шидийн орон”-д таван шуудай боорцог хандивлажээ

2019/11/20
Share |
Хүмүүс:
”Ид шидийн орон”-д таван шуудай боорцог хандивлажээ

"Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй "Ид шидийн орон" төсөл хоёр дахь удаагаа хэрэгжиж байгаа билээ. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх тус байгууллагад иргэд хандив өргөсөөр байгаа бөгөөд хөдөө орон нутгаас нэгэн эмэгтэй таван шуудай боорцог илгээсэн тухай мэдээлэл анхаарал татаж байна. 

Энэ тухай тус төслийг санаачлагч Ч.Ганжавхлан "Уйлмаар санагдчихлаа. Ямар агуу сэтгэл вэ. Ийм сайхан сэтгэлийг хуваалцахгүй бол алдас болно.

Саяхан хөдөөнөөс “Та нар заавал барилгаа дуусгаарай. Гар бие оролцон туслаж чадах зүйл маань эндээс өөр алга аа хүүхдүүд минь, үрсийн минь ирээдүй гэрэлтэй байг” гэсэн бичигтэй таван шуудай БООРЦОГ #ИдШидийнОрон -ны барилгын талбай дээр буужээ. Учрыг тодруулбал нэгэн настай эгч “Гэр хороололд хүүхдүүдийн төлөө барилга барьж байгаа хүмүүст хүргээд өгөөрэй" гээд автобусны жолоочоос гуйсан гэнэ. Жолооч ах ч Лантуун ДОХИО фэйс хуудсаар холбогдон хаягийн авч өөрийн биеэр ирж өгсөн нь барилгын талбай дээр ажиллаж байгаа залууст олон хоног банштай цайтайгаа хамт идэх эрч хүчний бэлэг болжээ.
Жолооч даанч эгчтэй холбоо барих дугаар мэдэхгүй байсан байна. Боорцог явуулсан эгч уншиж байвал таны явуулсан бэлэг олон хоног барилгачин залуусын эрч хүч урам болсон гэж байна шүү. 
#БиднийцөөхөнМонголчууд #ИдШидийнОрон" хэмээсэн байна. 

 

Image may contain: food

 

Image may contain: one or more people, sky, outdoor and nature

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.