Алиалагч, жүжигчин Латифын Нурбулан эхний хагалгаагаа амжилттай давлаа

2019/11/21
Share |
Хүмүүс:
Алиалагч, жүжигчин Латифын Нурбулан эхний хагалгаагаа амжилттай давлаа

Нэрт жүжигчин Латиф агсны бага хүү Нурбулан энэ сарын 19-ны өдөр Шанхай хотод хагалгаанд орж амжилттай даван гарлаа. Алиалагч, жүжигчин Л.Нурбулан нь “Уушгины буглаа” өвчнөөр өвчилж Монголын эмч нарын хариуцлагагүй байдлаас үүдэн өвчин хүндэрч хэвтрийн байдалтай жил гаруй хугацаа үдсэн. Өвчний онош “Уушгины буглаа, улаан хоолойн цоорол”. Одоогоор биеийн байдал хэвийн сэхээн амьдруулах тасгаас өнгөрөгч шөнө энгийн тасагт шилжжээ. Гэвч эхний удаа хийсэн тус хагалгаа хангалтгүй төдийгүй ахин нэг хагалгаа хийлгэх шаардлагатайг Шанхай хотын эмнэлгийн эмч нар зөвлөсөн байна.

Өнгөрсөн хугацаанд өрнөсөн “Дулаан сэтгэл” хандивын аяны тусламжтайгаар Монголын болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа сайхан сэтгэлийн  хандиваар эмчилгээний зардлыг босгосон боловч дахин нэг хагалгаа хийлгэх шаардлага үүссэн юм. Иймд дулаан сэтгэлт Монголын ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсэж байгаа билээ.

Хандивын данс: 5072040873 Хаан банк; Л.Нурбулан

Монголын мянга мянган хүүхэд багачуудын хайртай жүжигчин Латифын Нурбуланд сэтгэлийн хандиваа хайрлая.

 

 

 



 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen Edgeerei .zaluu hun bn .
IP:202.55.188.83  2019-11-21 17:36:00
Zz Ashgui de, edgeerei
IP:192.82.73.216  2019-11-21 22:08:24
Bat Baizda haana bna
IP:174.241.8.209  2019-11-24 23:02:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.