Монгол туургатны уран уран зохиолыг өнөөдөр маргаашийг хэлэлцэнэ

2019/11/21
Share |
Хүмүүс:
Монгол туургатны уран уран зохиолыг өнөөдөр маргаашийг хэлэлцэнэ

“Монгол туургатны уран зохиолын өнөөдөр маргааш” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр 10:00 цагт “Богд хааны ордон музей”-д болно. Хурлын гол зорилго нь ХХ зуунд бүтээсэн утга соёлын өв сангаас дээжлэн өргөн олон уншигчдад, нэн ялангуяа залуу хойч үеийнхэнд хүргэж мэдүүлэх, зохиолч уран бүтээлчдийн авьяас чадвар, ололт амжилтыг нь таниулан сурталчлах, үгийн урлагаар илрэх тухайн нутгийн монгол хэл аялгууны гайхамшигт баялаг сангаас мэдрүүлэх, үндэстнийхээ их түүх, эх соёлоос сургамж аван бахархах, хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилготойгоор монгол туургатны утга соёлын хоёр төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.

Үүний хүрээнд монгол туургатны шилдэг романыг хэвлэн нийтлэх зорилготой “Монгол туургатны сонгомол номын сан” төслийг бид 2017 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал Өвөр Монголын нэрт зохиолч Э.Бүрэнтөгсийн уран бүтээлээр “Дэлхийг багтаасан Дэлгэрхангай” нэвтрүүлгийг Монголын Үндэстний Телевизтэй хамтран бэлтгэж 2017 оны арванэгдүгээр сарын 19-нд олны хүртээл болгож, Монгол Улсад зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойн арга хэмжээний хүрээнд УБИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, МҮЧЗХ-той хамтран “Монгол туургатны уран зохиолын хэлхээ холбоо” сэдэвт уулзалт, ярилцлага болон “Монголын орчин үеийн уран зохиол-соёлын шинэ өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 7-нд зохион байгуулж номын нээлтийн ёслолыг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэсэн байдаг.

Тэгвэл үүний дараагийн ажил бол “Монгол туургатны уран зохиолын өнөөдөр маргааш” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал, номын нээлтийн ёслол юм. Эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн,  (доктор /Ph.D/, профессор)   Ж.Саруулбуян даргалах бөгөөд  Улаанбаатарын Их Сургуулийн захирал, доктор (Sc.D), профессор С.Байгалсайхан, “Богд хааны ордон музей”-н захирал Ц.Эрдэнэбаатар, “Бээжингийн Монгол судлалын” (БНХАУ, доктор /Ph.D/, профессор) Ван Мандуга,  “Өвөрмонголын уран зохиолын түүхэн тойм, чиг хандлага” (БНХАУ, ӨМӨЗО-ны нэгдүгээр дэсийн зохиолч) Э.Бүрэнтөгс зэрэг эрдэмтэн зохиолчид оролцож илтгэл тавьж, үг хэлэх юм байна.

 

 

 

 

С.Баяр 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.