Ерөнхийлөгч Х.Баттулга ”The Hu” хамтлагийг ”The Beatles”-тэй зүйрлэв

2019/11/27
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгч Х.Баттулга ”The Hu” хамтлагийг ”The Beatles”-тэй зүйрлэв

Өнөөдөр "Хүннү Рок" урсгалыг бий болгогч "The Hu" хамтлагийг Төрийн дээд шагнал, Тэргүүн дээд "Чингис Хаан" одонгоор шагналаа. Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус хамтлагийг Английн алдарт "The Beatles" хамтлагтай зүйрлэжээ. 

Энэ тухай тэрбээр ""The Hu" хамтлагийнхан эхний цомгоо "Gerege" хэмээн нэрлэсэн нь үнэхээр оножээ. Та бүхний уран бүтээл Их эзэн Чингис хаанаас соёрхсон "Алтан гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг түгээн, хүмүүсийн сэтгэлд нэвтэрч байна. Та нарын зам мөр тод байж, олон олон залуус, уран бүтээлчдийг дагуулна хэмээн ихэд билэгшээн итгэж байна. 

Энэхүү шагналыг та бүхэнд олгох мөчид надад 1965 оны тавдугаар сард алдарт "The Beatles" хамтлагт Британийн эзэнт гүрний шилдэг "Гавьяаны одон"-г гардуулсан явдал санаанд орж байна. Английн хатан хаан "The Beatles" хамтлагт шагнал олгох болсон шалтгаанаа "Британийн нэр хүндийг дэлхий даяар өсгөсний төлөө" хэмээн тайлбарлаж байсан. Өнөөдөр Монголын төр та бүхнийг Төрийн дээд шагнал, Тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгоор шагнахдаа үүнтэй ижил шалтгааныг дурдахад таатай байна" хэмээлээ. 

 

Image result for the hu хамтлаг

 

Image result for the beatles

 

Image may contain: 2 people

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ххх Битлз нь ч юу юм бэ. Баттулга боловсролгуйгээ дандаа гайхуулж бх юм
IP:66.181.180.241  2019-11-28 16:27:12
dr arai ch tegj bolohgui
IP:139.5.219.20  2019-12-01 17:04:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.