Б.Дашдондог: Энэ хүндэтгэл намайг шокнд орууллаа

2019/11/27
Share |
Хүмүүс:
Б.Дашдондог: Энэ хүндэтгэл намайг шокнд орууллаа

Өнөөдөр "Хүннү Рок" хэмээх шинэ урсгалыг бий болгон уран бүтээлээ туурвиж буй "The Hu" хамтлагт "Чингис хаан" одонг хүртээлээ. Энэхүү одонг хамтлагийн продюсер Б.Дашдондог гардан авсан бөгөөд хамтлагийн Монгол болон Америк менежер, хамтлагийн гишүүд нийлсэн 11 хүн энэхүү шагналын эзэн болоод байгаа аж. 

Хамтлагаа төлөөлөн шагнал гардан авсан Б.Дашдондог "Энэ хүндэтгэл намайг үнэндээ шокнд оруулчихлаа. Маш их баяртай байна. Америкт аялан тоглолт хийж байгаа хамтлагийнхандаа, хамтран зүтгэгч нартаа бүгдэд нь баяр хүргэе. Та бүхний минь шагнал шүү. Шагнал гардаж авахаас өмнө утсаар ярихад яг одоо тайз руу гарах гэж байна гэж байсан. Залуучуудын маань сэтгэгдэл маш өндөр байгаа. 

Биднийг маш өөрөөр хардаг болсон. Гадны оронд байгаа Монголчуудыг урьд нь жоохон шоовдор үздэг байсан бол одоо Монгол хүн гэхээр "Чи The Hu хамтлагийг мэдэх үү" гэж асуудаг болсон байна гэсэн. Монгол гэж улсыг, түүх соёлыг нь мэддэггүй байсан бол үүнийг түгээн дэлгэрүүлэх үүргийг "The Hu" хамтлаг маань хүлээж байна. 

Дэлхийн одууд гэхээр их хямсгар, хүнтэй бараг дуугардаггүй хүмүүс байдаг бол "The Hu" хамтлагийг гаднынхан ямар гоё энгийн хүмүүс вэ гээд их өндрөөр үнэлж байгаа. 

Английн том эксперт хүний хэлснээр ""The Hu" хамтлаг дэлхийн рок урсгал, хөгжлийнхөө нэг түвшинд ирээд унтрах тийшээ хандаж байсан байсан бол дэлхийн рокийг дахин амьсгалуулж, аварч чадсан хамтлаг бол "The Hu" хамтлаг юм аа" гэж онцлон хэлсэн байгаа. Тэгэхээр хамтлаг маань дэлхийн рокыг аварч, цоо шинэ амьсгал оруулж ирсэн хамтлаг гэж нэрлэх нь зүйтэй байх" хэмээсэн байна

 

 

Image result for the hu хамтлаг

 

Image result for the hu хамтлаг

 

Image result for the hu

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Fan Mongolchuud bayrtai bnaa.. The Hu d bayrlalaa.
IP:203.91.115.42  2019-11-27 17:05:50
Ххх Арай л эртэдсэн. Цаг хугацаа харуулна биздэ
IP:66.181.180.241  2019-11-28 16:28:05
Цэцэгмаа Адъяа Нутгийн ахдаа баяр хүргэе гэр бүлд нь эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе
IP:43.242.241.247  2019-11-28 18:45:17
Zochin Ertdeegui EE tedend tashuur ogloo
IP:82.38.12.74  2019-11-28 23:40:53
ghgh danjaad sda
IP:103.10.20.210  2019-12-02 11:05:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.