Хүмүүс: |
Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, “Монгол бахархлын өдөр” өчигдөр /2019.11.27/ тохиосон. Дэлхий дахинаа өөрсдийн нэрийг цуурайтуулаад буй "The Hu" хамтлаг "Чингис хаан" одон хүртсэн бол олон улсын “International Film Festival Mannheim-Heidelberg” фестивалийн нээлтийн киногоор шалгараад байсан “Хөх тэнгэрийн хязгаарт” кино хамгийн том хоёр шагналын эзэн болжээ.
Энэ тухай жүжигчин Б.Амарсайхан "Та бүхэндээ Монгол бахархлын баярт өдрийн мэндийг хүргэе! Энэ сайхан өдөр ирсэн баярт мэдээгээ Та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
68 дахь удаагийн International Film Festival Mannheim-Heidelberg”-с “Хөх тэнгэрийн хязгаарт” кино маань хамгийн том хоёр шагналын эзэн боллоо. Эхнийх нь Talent awards буюу нийт оролцсон 50 киноноос Шилдэг уран бүтээлийн шагналыг хүртлээ.
Мөн 1930 онд Бельги улсад үүсэн байгуулагдсан FIPRESCI буюу International Federation of Film Critics байгууллагаас FIPRESCI Awards буюу Мэргэжлийн кино шүүмжлэгчдийн нэрэмжит шагналын эзэн боллоо. Энэ байгууллага нь томоохон фестиваль (Cannes, Venice, Toronto International Film festival г.м)-д оролцож буй кинонуудаас сонгож өөрийн нэрэмжит шагналаа олгодог дэлхийн кино шүүмжлэгчдийн нэгдсэн нэр хүндтэй байгууллага юм. Миний зүгээс олон улсын мэргэжлийн кино шүүмжилэгчидээс энэ шагналыг хүртэж, үнэлэгдэж чадсандаа онцгойлон баяртай байна. Хамтдаа киног маань бүтээлцсэн бүх багийнхандаа хамгийн том баярыг хүргэе! Кино зохиолын минь потенциалд итгэж, дэлгэцнээ амилуулахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн продюсерын баг Номадиа пикчерс, П.Эрхэмбулган нартаа талархъя!
Үзэгчид та нартаа анх удаагаа behind the scenes зарим зургаа толилуулъя. Зураг авалтын 80% Монголд, 20% Японд хийгдсэн билээ. Болгооно уу" хэмээсэн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn