Хүмүүс: |
"Твиттерийн хатан хаан" гэгддэг А.Урангоо энэ удаад Юүтүүб хуудсанд идэвхтэй байх болж "Влогийн хатан хаан" болохоор зориг шулуудаад буй.
Тансаг зэрэглэлийн "Shangri-La" зочид буудалд гэр бүлийн хамтаар амьдарч хувийн бизнесээ урагшлуулж яваа тэрбээр залуу байх чухал дөрвөн нууцаас бүсгүйчүүдтэйгээ хуваалцжээ.
Нэгдүгээрт хайрлагдахыг зөвлөсөн тэрбээр "Хайрлагдах нь эмэгтэй хүний эстроген буюу эмэгтэйлэг гармоныг дэмжснээр эмэгтэй хүн залуу насаа илүү удаан хадгалах боломжтой болдог" хэмээжээ.
Харин хоёрдугаарт 10.000-аас дээш алхалт хийж байх хэрэгтэй гэнэ. Энэ нь таныг эрч хүчтэй байлгахад тусладаг байна.
Гуравдугаарт нар мандахаас өмнө босож, нар жаргахаас өмнө унтаж амарч байхыг зөвлөжээ. Харин дөрөвдүгээрт ус маш сайн ууж хэвших хэрэгтэй аж. Үүнийг өдөр тутамдаа баримталж заншсан байхад хөгшрөлт таны биед тийм амархан үүсэхгүй гэнэ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn