Хүмүүс: |
Монголын рок попын ертөнцөд өөрсдийн гэсэн давтагдашгүй өнгө төрхийг бүтээж, тод гэрэл асааж чадсан охидын хамтлаг болох "Киви" 15 нас хүрлээ.
Д.Уламбаяр, Ц.Намуун, Э.Энхзол нарын бүрэлдэхүүнтэйгээр анх рок попын ертөнцөд хөл тавьж байсан тэд Б.Халиун, П.Алтанцэцэг, Б.Солонго нараар цус сэлбэж өргөн бүрэлдэхүүнтэй болсон.
Өдгөө "Киви" хамтлаг Д.Уламбаяр, Ц.Намуун, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэйгээр уран бүтээлээ үргэлжлүүлж байна. 15 жилийн турш хамтдаа байсан үзэгчиддээ хандан хамтлагийн ахлагч Д.Уламбаяр "15 жил болжээ бид... биднийг дэмжин хамт байдаг сонсогч үзэгч, хамтран ажилладаг байгууллагууд, олон мундаг ая шүлэг зохиогч нар, найзууд гэр бүлийхэндээ бүгдэд нь баярлалаа. Миний сайхан ухаалаг КИВИ-чүүдтэйгээ бүхний зангилааг тайлж, зөв бүхэнд тэмүүлэх үзэл бодол суух насандаа та нартайгаа тааран энэ хүртэл хамт байгаадаа би маш азтай. Ангирмаа багшдаа тусгайлан баярлалаа" хэмээн "Төрсөн өдрийн дуу"-гаар мэндчилгээ дэвшүүлжээ.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn