Хүмүүс: |
Голландын Гааг хотын Олон улсын эрүүгийн шүүхэд ахлах өмгөөлөгчөөр ажилладаг Н.Орчлонг олон нийт "Үнэртэй усанд дурлагсдын групп" нэртэй цахим нэгдлээр нь сайн мэднэ. Монголд үнэртний соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж яваа түүнийг группийнхэн нь "өвөө" хэмээн хочилдог.
Харин түүний группийг дүүргэх болсон элдэв зар, сурталчилгааны нийтлэлүүдийг хараад бухимдсан тэрбээр "Энэ Монголын хэдэн өөрсдийгөө од гээд бодчихсон хүмүүс ажил хөдөлмөр хийж болдоггүй юм уу. Энэ тэндэхийн дэлгүүрээс мөнгө авчхаад л элдэв хогийн бараа зарах гээд, тэгээд 10-20-30 грүпп рүү лайваа шэйрлэ гээд чичрээд дайрчих юм! Дуулдаг нь дуугаа дуулж, ер нь чаддаг юмаа хийж амьдар л даа. Олон фэнүүд нь өөрсдөөс чинь юм салгах гээд грүпп дүүрэн зарын лайв хусчих юм" хэмээн унтууцжээ.
Сүүлийн үед олны танил бүсгүйчүүд гоо сайхны бараа, гоо сайхны салон, дэлгүүр зэргийг олноор сурталчлах болсон. Үүгээрээ дамжуулан чамгүй мөнгө олчихдог тэд уран бүтээлээсээ ч хөндийрөх нь ихэссэн. Харин тэднийг Н.Орчлон ийн шүүмжилсэн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn