Хятадуудаас тагнуулын даргаа хамгаалах цаг ирэв үү

2019/12/03
Share |
Хүмүүс:
Хятадуудаас тагнуулын даргаа хамгаалах цаг ирэв үү

ХЯТАДУУДААС ТАГНУУЛЫН ДАРГАА ХАМГААЛАХ ЦАГ ИРЭВ ҮҮ...

Монгол хүн гайхалтай сониуч, гярхай, ажигламтгай. Буугаад мордсон хүний бэл бэнчин, хэрэг зорилгоос өгсүүлээд явсан газрынх нь ус бэлчээр цаашлаад улс орны байдлыг мэдчихдэг. Нүүдэлчид од сарны байршил, газар нутгийн даваа нугачаа, цаг агаарын төлөв байдлыг хэдэн өдөр битгий хэл сараар нь урьдчилан мэднэ. Тийм ч учраас нэхий дээлтэй, жижигхэн морьтой баатар өвгөд Грек, Ромын төмөр цэргийг арчаад өнгөрсөн түүхтэй. Тэр улс орнуудын дотоод байдал, эрх мэдэлтнүүдийн зөрчилдөөн, шашин хоорондын тэмцлийг өөрийн талд ялалт болгосон өвгөдөөр бахархах сэтгэл төрнө. Чингис хааны заншлаачид (Тагнуулчид) аян дайны нүд чих болоод зогсохгүй малчин, тариалан, худалдаачин, гуйлгачин, эрдэмтэн, судлаач нарын дүрээр аялж бүх мэдээллийг Монголын эзэнт гүрэн рүү илгээсэн түүхтэй. Тагнуулчдын гүйцэтгэсэн үүрэг улс орны тусгаар тогтнолтой холбогддог. Эрүүл мэнд, урлаг спорт, эдийн засгийн, зам тээвэр, уул уурхай, хэвлэл мэдээллийг Тагнуулын байгууллага нүд салгалгүй ажиглаж байдаг. Тагнуулчдын мэдээллээр улс орон иргэдийнхээ эрүүл мэнд, уул уурхайн чиг хандлага, гаднын дотнын ашиг сонирхол, халдлагаас хамгаалж байгаа юм. Улс орны нүд чих гэдэг утгаар гаднын дотнынхон тагнуулын байгууллагад өөрийн хүнээ тавих асар их сонирхолтой. Олон хүн “Тагнуулын байгууллагын даргаар яагаад залуу хүн тавьдаггүй юм бэ. Зарим нэг нөхрийг эргүүлж тавилаа” гэх асуулт тавьдаг. Төр засгийн зүгээс олон сорилт, туршилтад орсон, шалгарсан “Эх орончоо” Тагнуулын байгууллагын даргаар томилдог. Энэ бол улс орны хар хайрцагны бодлого юм. Тагнуулын байгууллагын даргыг өөрчлөх, өөрчлөх сонирхол олигарх бүлэглэл, гаднын эрх ашгийг хамгаалагчдад байнга байдаг. Өдгөө Тагнуулын Ерөнхий Газрын дарга Доржпаламын Гэрлийг оролдоод эхлэв бололтой. Энэ хүн хятадуудыг гаргасан, тэдний эрх ашгийг хөндсөнтэй шууд холбоотой. Өөрөөр хэлбэл Хятадын холбоо сүлбээ, мөнгө төгрөг, эрх мэдэл улс оронд өндөр байна гэсэн үг. “Монголын заяа буян их” гэдэгчлэн нэг ч Хятадын талыг баримталдаг Тагнуулын даргатай байсангүй. Хятадын гар хөл болсон улс төрчид, эрлийз хурлийзууд зөндөө байдаг байх. Юу хэлэх гээд байна вэ гэхээр сайд дарга нарыг огцруулж болно. Харин Тагнуулын Ерөнхий Газрын дарга гэдэг бол улс орны мэдээллийн бааз, өмч юм. Мэдээллийн баазаа хамгаалах нь төрийн үүрэг. Улс төрчдөөс Тагнуулын байгууллагаа (Тагнуулын байгууллага хүчтэй байх улс орны хөгжлийг түргэтгэдэг) хамгаалаагүйгээс болоод ямар гай уршиг тарьж болохыг ойрын жишээ өгүүлж байгаа билээ.

 

Image may contain: 2 people, people standing, suit and shoes

 

Image may contain: 1 person

 

 

 

Эх сурвалж Facebook- Б.Жаргалсайхан 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Bat MAN giin teneg garuud
IP:174.229.7.98  2019-12-05 00:49:40
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.