Монгол залуу дэлхийг тойрон биелнэ

2019/12/05
Share |
Хүмүүс:
Монгол залуу дэлхийг тойрон биелнэ

Цагдаагийн Сүлд чуулгын бүжиг дэглээч, СТА Ё.Дамчаабадгар дэлхийг тойрон биелэхээр шийджээ. Одоогоор БНСУ-д амьдарч байгаа тэрбээр ардын язгуур урлаг болсон бий биелгээг дэлхий дахинаа сурталчлан түгээн дэлгэрүүлэхээр шийдэн өөрийн бичлэгийг олон  нийтийн цахим сүлжээнд байршуулж эхэлжээ.

Цаашдаа очсон улс бүрийнхээ алдартай газруудад биелгээ хийж буй бичлэгээ үргэлжлүүлэн хийхээр шийдсэн тэрбээр олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүд амжилттай оролцож байсан туршлагатай нэгэн.

Тухайлбал 2016 онд ОХУ-н Буриад улсын Улан-Үдэ хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээчдийн уралдаанд тайзны бүжгийн төрөлд өөрийн дэглэсэн “Талын бүсгүйчүүд” бүжгээр гуравдугаар байрт шалгарсан. Мөн 2017 онд БНСУ-н Сөүл хотноо зохиогдсон “Seoul-2017” олон улсын гоцлол бүжигчдийн уралдааны ардын (этник) бүжгийн төрөлд тэргүүн байрын шагналт хүртсэн юм. Түүнчлэн 2018 онд ОХУ-н Кемерово хотноо зохиогдсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн уралдаанд модерн бүжгийн төрөлд тэргүүн байрт шалгарч, Монгол Улсад зохиогдсон олон улсын балетын “Монгол-2018” анхдугаар уралдаанд модерн бүжгийн төрөлд хоёрдугаар байрт шалгарч байсан авьяаслаг нэгэн. Одоогоор БНСУ-ын Сөүл хотноо “Trust” бүжгийн компанийн модерн бүжгийн сургалтад сурч байгаа тэрбээр ийнхүү язгуур урлагаа дэлхийд таниулахаар хичээж явна. 

Түүний зорилго биелэхэд та бүхний цахим орчин дахь оролцоо чухал учир лайк дарж шэйр хийхийг тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан хүссэн байна. 

 

 


 

Image may contain: 1 person, ocean, sky, outdoor, water and nature

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Goe baina aa
IP:82.38.12.74  2019-12-05 16:05:34
MU-iin irgen Amjilt!!!
IP:79.104.4.137  2019-12-05 16:23:53
Монгол иргэн Амжилт хүсье.Өөрийн хувцаслалт дээрээ жоохон анхаарвал илүү олон хүнд Монгол гэж танигдах болов уу гэж бодогдлоо.Монго
IP:103.57.92.83  2019-12-05 19:31:05
Negen Huue bielgee chine iim huvtsan deer mayag yum bna goe
IP:66.181.186.235  2019-12-05 19:55:03
Hangyg Shar tolgoit mini amjilt
IP:174.236.5.158  2019-12-05 21:43:42
Irgen Ekhleed jaahan tailbar hiij baigaad bielehgui bol humuus gaihsan, aisan tsaraitai suuj baina! Amjilt!
IP:24.13.36.85  2019-12-06 03:29:42
Zochin Ingej solior has bh ymr hereg bdin boldo. Haa saigu od bolhin don shugelsen humus. Chadvar chanar gej yum Aldar neriig ayandaa daguldag yumdaa . Metrond hajud inged soliorod ehelhin bol bi bol gaihah l yumbn
IP:31.7.63.94  2019-12-06 15:03:00
Zochin Amjilt.Sain baina. Mundag zaluu baina. Eruul mendee 1-rt bodoj yavaarai.
IP:202.21.127.167  2019-12-06 18:35:39
zochin iim huvtsastai bolohoor teneg hun shug haragdaad bnaa kkk huvtsasaa anhaarmaar um bn amjilt
IP:182.160.1.192  2019-12-08 23:53:29
wew goy bielej bnaa gants ooloh zuils ni shar tolgoi ulaan tsuvand Mongol bielegee ontsgui surgui haragdaad bn undesnii orchin ueiin goy huvtsastai uraad ug amjilt husey
IP:202.179.22.241  2019-12-09 14:18:30
oo Boliosoo doo yadaj Taizan deerees huvtssaa soliod ner tortei yamar yu hiij bgaa gdgee zarluulaad zugeer bujigle Metrond tooj harj baigaa amitan algaa
IP:180.70.47.74  2019-12-31 14:22:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.