“Цагаан дэл уул - Өлзий” боомтыг эсэргүүцэж Ажлын хэсэг байгуулжээ

2019/12/05
Share |
Хүмүүс:
“Цагаан дэл уул - Өлзий” боомтыг эсэргүүцэж Ажлын хэсэг байгуулжээ

“Цагаан дэл уул - Өлзий” боомт байгуулахыг Өмнөговь аймгийн иргэд эсэргүүцэж, Ажлын хэсэг байгуулан тэмцэхээр болсон байна. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын есдүгээр хуралдаанаар тус боомтын талаар иргэд мэдээлэл хийж, ажлын хэсэг байгуулах санал гарсны дагуу өчигдөр /2019.12.04/ есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяр, бүрэлдэхүүнд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, С.Цэрэнбаяр, аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Ганзориг, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Ганхуяг, Ханхонгор сумын ИТХ-ын дарга Т.Наранжаргал, Номгон сумын ИТХ-ын дарга Н.Буянхишиг, Хүрмэн сумын ИТХ-ын дарга С.Эрдэнэбаяр, сэтгүүлч Д.Мишигсүрэн нар багтжээ.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Цагаан дэл уул, БНХАУ-ын Өлзий хэмээх газрыг хамарсан Монгол, Хятадын хилийн “Цагаан дэл уул-Өлзий” боомтын барилга байгууламж, дэд бүтцийг бүтээн байгуулах тухай гэрээнд энэ оны зургаадугаар сарын 26-нд  Монголын талаас Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхимын удирдлагууд гарын үзэг зурж байжээ. Өнгөрсөн зунаас зарим бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн байна.

Гэвч хуучин боомтуудын нөхцөл байдал хүндэрч, иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн өндөр эрсдэлтэй, тоосжилт, байгаль орчны доройтол гамшгийн хэмжээнд хүрснийг өөрчилж байж дараагийн боомтын асуудлыг ярих ёстой гэж Өмнөговь аймгийн иргэд үзэж буй юм.

Түүнчлэн “Цагаан дэл уул - Өлзий” боомтыг шинээр нээхийг эсэргүүцэж Өмнөговь аймгийн иргэдийн санаачлан байгуулсан "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга" ТББ-аас Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, ИТХ дахь МАН, АН-ын бүлэгт шаардлага хүргүүлсэн билээ. Тус шаардлагад “Өмнөговьчуудад бүтэн газар үлдэхгүй болох аюул нүүрлээд байна. Манай аймаг хуучин хоёр боомттой, тус боомтуудын нөхцөл байдал хүнд хэвээрээ байгаа. Тухайлбал тэнд амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, амь нас хамгийн өндөр эрсдэлтэй, тоосжилт, байгаль орчны доройтол гамшгийн хэмжээнд хүрсэн байгааг өөрчилж байж дараагийн боомтын асуудлыг ярих ёстой. Гэтэл “Цагаан дэл уул-Өлзий” боомтыг нээхээр улайрч байгаа нь Өмнөговьчуудад ашиггүй. Эмзэг хөрстэй, цэнгэг ус ховор, Монголд төдийгүй дэлхийд нэн ховор ан амьтан, ургамалтай тухайн бүс нутаг биднээс аврал эрэн сөхөрч буйг зүгээр хараад суух учиргүй” хэмээн дурдсан байна. 

Ажлын хэсгээс энэ сарын 16-нд дээрх боомтыг байгуулахыг эсэргүүцэн, Төрийн ордонд үндэсний хэмжээний чуулганыг зохион байгуулахаар төлөвлөж буй ажээ.

 


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Map http://reyna.userbet.xyz ПРИСОЕДИНЯЙТЕСЬ СЕЙЧАС И ПОЛУЧИТЕ 100$ К ВАШЕМУ ПЕРВОМУ ДЕПОЗИТУ! Управляйте роботом самостоятельно! Контроль уровня риска! https://spb.podarki-market.ru/ catalog/product-415781/?MID=57 3&result=reply#message573 - Высокотехнологи чные инструменты для заработка на криптовалютных активах https://tomsk.podarki-market.r u/catalog/product-442614/?MID= 2057&result=reply#message2057 - Высокотехнологи чные инструменты для заработка на криптовалютных активах https://rostov-na-donu.podarki -market.ru/catalog/product-490 696/?MID=1486&result=reply#mes sage1486 - Высокотехнологи чные инструменты для заработка на криптовалютных активахfead8e8
IP:5.188.210.52  2020-05-06 20:23:44
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.