Хүмүүс: |
Увс аймгийн нутгаар аялж байсан Польшийн иргэн Дэвид Марк энэ сарын 20-нд улсын хилийн хориотой бүсэд нэвтэрчээ. Тэрбээр Увс аймгийн Зүүнхангай, Наранбулаг сумын нутгаар аялах маршруттай тус аймгийг зорьсон аж. Гэвч тухайн өдөр Увс аймгийн хилийн отрядын хариуцсан хэсэгт мотоциклтой зорчиж явсныг хилийн манааныхан саатуулан шалгахад тусгай зөвшөөрөлгүй байжээ. Дэвид Марк хориотой бүсэд тусгай зөвшөөрлөөр зорчдог гэдгийг мэдэхгүй хэмээн тайлбарлаж байгаа юм байна.
Тиймээс хилийн цэргийнхэн болон цагдаагийн байгууллагаас Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч нутгийн гүн рүү буцаажээ.
www.factnews.mn