Ж.Дамдинцэрэн: Аавд сюрприз барих гэж сандарсан юм л болов

2019/12/09
Share |
Хүмүүс:
Ж.Дамдинцэрэн: Аавд сюрприз барих гэж сандарсан юм л болов

Нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүүхдүүд ч мөн урлагийн салбарт хүчин зүтгэж яваа залуус. Түүний том охин морин хуурын чуулгад ажилладаг бол дунд охин нь нягтлан бодогч мэргэжилтэй. Харин дунд хүү Ж.Дамдинцэрэн нь хөгжмийн зохиолч, урлагийн менежер мэргэжилтэй нэгэн. Бага охин Ж.Ариунжаргал нь мэргэжлийн сургууль дүүргээгүй ч хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болохоор тэмүүлж яваа нэгэн. 

Өнгөрөгч зун "Хөдөлмөрийн баатар" цолоор энгэрээ мялаасан Н.Жанцанноровыг "Чимгээгийн ток шоу"-д оролцож байх үед нь түүний бага хүүхдүүд болох Ж.Дамдинцэрэн, Ж.Ариунжаргал нар нь гэнэтийн бэлэг барьсан нь түүнд төдийгүй үзэгчдэд ч өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Аавдаа бэлэг барих гэж хэрэндээ сандарсан Ж.Дамдинцэрэн "Аавд сюрприз барих гэж бид хоёр сандарсан л юм болов. Бусад үeд ч уул нь гайгүй л байдаг юм ккк... 2-р бадаг хасчхаж, дээр нь миний хоолой мониторт сонсогдохгүй зөрөөд тиймхэн л болж хөөрхий. Биднийг урьж оруулсан Чимгээ эгчдээ баярлалаа. Амжилт хүсьe!" хэмээсэн байна. 

 

Image result for дамдинцэрэн ариунжаргал

 

 

Image may contain: 2 people, people smiling

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.