С.Молор-Эрдэнэ: Будда эротик биш

2019/12/13
Share |
Хүмүүс:
С.Молор-Эрдэнэ: Будда эротик биш

Философич С.Молор-Эрдэнэ өөрийгөө Монгол дахь цорын ганц философич хэмээж байсан удаатай нэгэн. Тэрбээр энэ удаад монголчуудыг мэдлэг тааруу хэмээн дүгнэжээ. 

Энэ тухайгаа "1949 онд тусгаар болсон Монгол улс энэ богинохон хугацаанд дэлхийн хүн төрөлхтний мэдлэг боловсролыг эзэмших боломж ч байхгүй. Чадвар ч байхгүй. Нөөц ч байхгүй. 50,30 сая байсан бол бас яахав, цөөхүүлээ шүү дээ. Нийгмийн бүхий л салбарт дутуу ойлголт яваад байгаа юм. Шашин руу орж байгаа нь нэг их дуртайдаа биш. Боловсролыг мөнгө төлөөд л авчихдаг (диплом). Буддын шашны 190-ээд сүм хийд байна. Тэнд яг жинхэнэ Буддын шашин байхгүй шүү дээ. Улаан, шараа ч ялгахгүй. Буддизм, Хиндуизмээ ч ялгахгүй. Босоо, зогсоо бурхад чинь Хиндуизм талруугаа явдаг бол яг жинхэнэ Буддизм чинь Гаутама, эрэгтэй, тайван талдаа, эротик биетэй ч биш тарган, цатгалан бурхад байдаг. 

Тэгэхээр бид шашныг ч олигтой ойлгоогүй байгаа. Үүн дээр нэмээд 490-ээд Христийн шашны сүм, хийдүүд байна. Бид юун Буддын шашин, их дээд сургууль ярих. Хамгийн аймар мухар сүсгийн байгууллага чинь Христийн шашин болчхоод байна. Итгэл, найдвар, эцэг яриад л хүмүүсийн тархин дээр ажиллаад эхэлчихсэн. 

Ийм сонин мухар сүсгийн, оюуны гүн хямралд орчихсон үед үүнийг янз бүрээр тайлбарлах гэж оролдож байна. Ямар ч буруутан хайгаад нэмэргүй, Монгол хүн өөрөө л гарч ирнэ. Монголчууд юманд зуун хувь итгэж үнэмших гэж яараад хэрэггүй. Энд л бидний алдаа байгаа юм. Шашин айдсаас л болж үүсч байгаа шүү дээ. Чи хэчнээн айдаг айдастай байна, төчнөөн олон бурхантай байна " хэмээсэн байна.

 

Image result for с.молор-эрдэнэ

 


 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.