Хүмүүс: |
УИХ-д Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшин ялалт байгуулж чадсан дуучин С.Жавхлан энэ удаагийн сонгуульд дахин нэр дэвших боломж олдвол дэвшиж, улмаар УИХ-д дахин сонгогдох хүсэлтэй яваагаа зарлалаа.
Тэрбээр тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай асуудалд эерэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бөгөөд шинэ зүйр цэцэн үг Монгол хэлний үгсийн санд нэмэх санал ч мөн гаргаад амжжээ. "Цаг цагаар нэг цадна, цагаан сараар нэг цадна" хэмээх үг бий. Харин С.Жавхлан гишүүн цаг үеийн байдалтай холбогдуулан үүнийг "Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна" хэмээн өөрчилсөн байна.
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn