Б.Шүүдэрцэцэг дуучин С.Хишигжаргалыг өмөөрөв

2020/01/14
Share |
Хүмүүс:
Б.Шүүдэрцэцэг дуучин С.Хишигжаргалыг өмөөрөв

Өнгөрөгч амралтын өдрүүдэд олны нийтийн сүлжээнд багагүй шуугиан дэгдээсэн дуучин С.Хишигжаргалыг элдвээр хэлж байгаа бүсгүйчүүдэд хандан зохиолч Б.Шүүдэрцэцэг өөрийн үзэл бодлыг бичжээ. Иймэрхүү байдлаар бүсгүйчүүд нэгнээ гутаах нь нийгэмд сөрөг үр дүн үзүүлж байна хэмээн үзсэн тэрбээр "Хөх ба эмэгтэй хүний бие

Цээж нүцгэн даашинз өмсөж нэвтрүүлэг хөтөлсөн бүсгүйг баалахдаа, зөвхөн хувцаслалт талаас нь биш бие галбир, хөхнийх нь хэлбэрийг доромжлох нь давамгайлсан нь харамсалтай ч, гунигтай ч байна!!!!
1. Махгүй хуушуур шиг хөх
2. Чавганцынх шиг унжсан хөх
3. Олигтойхон хөх ч биш...
гэсэн доромжлолыг дийлэнх нь эмэгтэйчүүд бичиж, зарим нь бүр жиргэжээ.
Манай нийгэм, зарим эмэгтэйчүүд өөрсдөө эмэгтэй атал ямар муухай сексист, харгис үзэлтэй юм бэ!!!
Яагаад ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БИЕ-ийг зугаацуулах хэрэгсэл, үзмэр гэж үзсээр байна вэ? Энэ бол Sexualization буюу хүнийг сексийн хэрэгсэл объект гэж үзэх үзэл юм!
Яагаад хүний бие махбодод элдвийн стандарт тогтоох ёстой гэж үзсээр байна вэ?
Хүн бүхэн өөр. Хүний бие махбодын өндөр нам, өргөн нарийн, хөхний хэлбэр галбирт хэн ч ямар ч стандарт тогтоож доромжлох ёсгүй гэдгийг олон нийт маань хэзээ ойлгож, бусдыг доромжлохгүйгээр сэтгэгдлээ илэрхийлж, хэрэлдэхгүйгээр соёлтой мэтгэлцэж, сэдвээсээ халихгүйгээр хэлэлцэж сурах юм бол?
Энэ мэт бүдүүлэг тохиолдол бүрд сэхээтнүүд дуугарч байх хэрэгтэй байна!
Би л лав ийм бурангуй үзэгдлийг хараад ЗАГАС МЭТ ДУУГҮЙ өнгөрүүлж чадашгүй нь!!!
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ БИЕИЙГ СЕКСИЙН ХЭРЭГСЭЛ гэж харж, элдвээр шүүж, доромжлохоо зогсооно уу!!! Энэ нь хүүхдийн дэргэд хөхнийхөө хагасыг хaруулснаас ч хортой бүдүүлэг, харгис үзэл юм!
Эмэгтэйчүүд өөрсдөө ийм бүдүүлэг SEXUALIZATION болохоор л зарим монгол залуус, хөвгүүд ганцаараа яваа эмэгтэй рүү ус цацах, муухай хашхирч цочоох, нэгийгээ тэр бүсгүй рүү түлхэхээ хэвийн гэж үзсээр, Цэцийн гишүүн нь хүртэл онгоцны үйлчлэгчийн биед халдаж байна шүү дээ!!!!" хэмээсэн байна. 

 

Image may contain: 1 person, standing

 

No photo description available.

 

Image may contain: 2 people, people smiling

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Эхлээд хүмүүс эфирт зөв хувцаслаж гар л гэж шүүмжилсэн. Харин уг хөтлөгч эсэргүүцэл бухимдал илэрхийлсэнээсөөрийгөө доромжлуулах шиг боллоо. Аливаа юмыг олон талаас нь харж өмөөрч , шүүмжилж, нөгөөх нь ухаарч уучлалт гуйгаад сурчихвал ийм асуудөлгүй нам жим болно.Ер нь тв-ийн хөтлөгч нэвтрүүлэгч нар хувцаслалт хэл яриа ёс зүйн өндөрхариуцлагатай баймаар байна.
IP:202.126.89.19  2020-01-14 14:51:02
nopa zs ene avgai uurigu yum bichdeg gej bodood bga ym baihda bi nomiine unshsan dandaa humuusiin bichseniig huultsan bnleee,emuujingiin hatsan baasand ch hurehgui yum baij muu novshiin huuhen,umuuruh yuma mun olj deeee
IP:66.181.187.181  2020-01-15 20:30:38
зочин Яаг үнэн.Ухаалаг бүсгүй үнэн л юм хэлж байна.
IP:49.0.218.51  2020-01-15 20:31:09
Hh Omooroh umaa olj yadaj dee. Tolgoi muutai huuhen. Ooriigoo od zohiolch gj bodchij tuuhii guril. Harvaas eruul uhaantai hun iim huvcas omsood hotlogch hiihgui l baihdaa
IP:202.126.89.169  2020-01-16 00:15:20
хэхэ 2 хуушуур элдээд хайраад энгэртээ наачдаг нь яажийгаан тэнэг хог
IP:202.179.25.175  2020-01-16 11:39:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.