”Цэнхэр үст” Цэрэн ээжийнхээ дурсгалыг хүндэтгэн буян амлажээ

2020/01/17
Share |
Хүмүүс:
”Цэнхэр үст” Цэрэн ээжийнхээ дурсгалыг хүндэтгэн буян амлажээ

Олны дунд "Цэнхэр үст" Цэрэн гэдгээрээ танигдсан Э.Цэрэндолгор ээжийнхээ буяны ажлыг үргэлжлүүлэн 12 буян амлажээ. Эдгээр амласан буян нь ихэвчлэн бусдын сайн сайхны төлөө байх бөгөөд заавал гүйцэлдүүлнэ гэдгээ амласан байна. 

Э.Цэрэндолгор: Буян амлалт

Талийгаач өөрийн гэсэн шүтээнтэй байсан ба тэр ёс жаягийг би хүндэтгэн дагасан болно. Номын ёсоор Талийгаачийн сайн төрлөө олохын төлөө залбирч, ном хурахын зэрэгцээ Буян амладаг юм байна.
Би талийгаачийн нэрийг чангаар хэлэн дараах буяныг амласан болно.

1. Бойнд заазлагдах гэж байсан нэг богийг худалдан авч ижил сүрэгт нь тавихдаа айлын эзнийг аргадан учирлаж цэнхэр самбаагаар ороон амийг авран дархлав.

2. Та өөрийн биеэр өвчилж шархалсан олон хүний далд зовлонг охиноороо дамжуулан олон нийтэд хүргэлээ... Тиймээс тань шиг шархалсан 100 ахмадыг Шинийн нэгнээс өмнө хийлдэг гудсаар хангахаа амлаж байна.

3. Таны унасан газар угаасан ус Баянхонгор аймаг билээ. Тэр нутагт өнчирч ядарсан 100 хүүхдийн алгыг тэнийлгэж, сэтгэлийг баясгахаар би амлаж байна.

4. Та минь ядарсан, зүдэрсэн, өөрийгөө гээсэн болгонд сэтгэлээ чилээдэг нэгэн байлаа... Тиймээс энэ нийгэмд хөлөө алдан, өөрийгөө олох гэсэн тэмцэлд яваа архины хамааралтай 100 залуугийн донтолтын эсрэг эмчилгээний 50% төлөх болно оо. Ингэснээр ганц хүний хувь заяа бус бүтэн айлын амар амгалан амьдрах асуудал шийдэгдэх ба үүнийг дүүргүүдийн наркологийн тасгууд ай хамтран хийх болно.

5. Цагаан сараас өмнө эрчүүдийн гоо сайхны салоныг хэсэг бүлэг хүмүүстэй нийлэн хийх ба үнэ төлбөргүй үс засалт хийнэ. Тухайн үедээ олон нийтэд зарлаад аль болох өргөн хүрээнд хийнэ.

6. Бид буян үйлдэж нохой, шувуу, ядарсныг хооллох ойлгомжтой ба үүнийг ямагт санаж явах болно оо.

7. Таны сүнсийг баярлуулахын тулд охин нь өөрийн өнгө зүсийг тордон өнгөлөг, өөдрөг явна аа. Та минь эгэл даруу нэгэн байсан ч охиноо гангалахад баярладаг байсан сэтгэлийг охин нь мартахгүй ээ.

8. Энэ бүхнийг би ганцаараа хийхгүй ба аль болох бусадтай хамтран буяны үйлсийг дэлгэрүүлэх болно.

9. Бид таны төлөө 49 хоног Зул өргөж, залбирна. .

10. Та минь ядарсан нэгнийг хооллоод гаргадаг байсан. Би таны өгөөмөр сэтгэлийн өглөг үйлийг таслахгүй.

11. Би олон хүнд хүртээлтэй ажил хийхээ танд амлаж байна... Хийснээ бас би олон хүнд нээлттэй түгээхээ амлаж байна.

12. 07 газраа хөөцөлдөн авч мод тарьж бяцхан цэцэрлэгт хүрээлэн бий болгохоо амлаж байна.

Жич: Би талийгаачид амласан ёсоор өнгө зүс орж үсээ будав. Хийх ажил их байна

Image may contain: 1 person, sunglasses, outdoor and closeup
Image may contain: 1 person, selfie and closeup
Б.Болор
Эх сурвалж: Factnews.mn

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin Mundag yumaa.Amjilt
IP:202.21.108.253  2020-01-17 13:26:15
bn eej ni burhanii orond turuh boltugai. um ma ni bad mi hum
IP:103.229.120.102  2020-01-17 14:25:43
Zaya Sain ohin bna estoi heleh ug alga
IP:109.41.131.54  2020-01-17 14:35:38
zochin eej n sain torliig oloh boltugai. um mani padmi hum. Ohind n sain saihnii husey!
IP:99.237.84.96  2020-01-17 23:33:38
Зочин Эхийнхээ үхлээр шоудаад байгаа юм шиг л санагдаад байна. Заавал нийтийн сүлжээнд ингэх ёсиой юу.
IP:203.91.115.42  2020-01-17 23:42:18
borhuu Buyaniig ug ni chimeegui hiidegsen. Yadaj hiichiheed bichvel zugeer bishuu.
IP:73.217.117.187  2020-01-18 01:23:59
Эрхэмээ Өдөр өүр Зул өргөж хойд төрөлдөө очих зам мөрийг нь гэрэлтүүлээрэй.
IP:202.9.46.112  2020-01-19 15:15:31
Zochin Orchin ued burhan boloochinhoo hoinos buyan hiij medehgui bolson zaluuchuudad haraad surch av hun etseg ehiigee ingej hairaldag yum.
IP:133.82.250.241  2020-01-31 17:14:07
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.