Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн өмгөөлөгч мэдэгдэл хийлээ

2020/01/20
Share |
Хүмүүс:
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн өмгөөлөгч мэдэгдэл хийлээ

Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ амьдарч байсан байрныхаа ойролцоо амиа алдсан байдалтай олдсон хэрэг гарсан. Тус хэрэг гарснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрч байгаа ч одоог хүртэл эцэслэн шийдэгдээгүй байгаа.

Харин энэ тухай талийгаачийн өмгөөлөгч Р.Булгамаа мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурор, Ерөнхий прокурорын тогтоолоор 2 удаа хэргийг хаасан бөгөөд Улсын ерөнхий прокуророос өмгөөлөгч нарын удаа дараагийн хүсэлтийг үндэслэлтэй байна хэмээн үзэж уг хэргийг сэргээн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болно. Хаалгуулаад л дахин дахин хүсэлтүүдээ бичээд л, тэмцээд л нээгээд л үзэж тарж л явна. Эгч нь ажиллаад л байгаа. Үнэндээ амаргүй зүйлтэй манай багийнхан их тулж ирсэн. Нам гүмхэн ажлаа хийсээр л байгаа" хэмээсэн байна. 

Харин тус хэргийн тухай талийгаачийн ах гэгдэх Ч.Гэрэлхүү "Хэрэг ямар шатандаа явж байгаа вэ гэсэн асуулт хүмүүсээс надад их ирдэг. Намайг асуухаар мөрдөн байцаалтын нууцтай холбоотой гэх. Тэгвэл ядаж эзэн холбогдогчтой шалгагдаж байгаа юу гэж асуухаар шалгаж байгаа л гэсэн хариу өгөх юм. Улсболд учир битүүлгээр амь насаа алдсан. Энэ нь бүр илүү хянамгай байхад хүргэсэн. Хэрэг аль нэг талдаа шийдэгдсэн тохиолдолд би тайлбар бичлэгээ оруулахад бэлэн байгаа. Энэ нь
Ч. Гэрэлхүү яг юу хэлэх гээд байсан талаарх өмнө нь оруулж байсан постууд болон он цагийн дараалалтай баримт, анализ хийсэн бичлэг юм. Энэ хугацаанд юу юу болоод өнгөрсөн талаар дэлгэрэнгүй ярина.....
Төрөөс дахин мөрдөн шалгах шийдвэр гарсан болохоор ИТГЭСЭЭР Л, ХҮЛЭЭСЭЭР Л" хэмээлээ. 

 

 

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
irgen Ene avilgald idegdej ard tumniig hohiroodog shuuhiinhniig yagaad tseverlehgui bgm be .eronhiilogchoo eronhii saidaa .uls oron togloom bolj duuslaa
IP:202.55.188.92  2020-01-20 15:00:04
sd Huurhun goy saihan turj bolku horwoo bolsiin bnda heden tsariamuutai ohid huuhenuud ataarhad horloh gdbarij idchih gd eregteichuudn hvchindej alchih gd
IP:64.119.16.178  2020-01-21 11:09:02
зочин ерөнхийлөгч ерөнхий сайдаа энэ хууль шүүх цагдааын байгуулагуудда арга хэмжээ авч өөрчлөлт хийгээчээ
IP:202.131.243.186  2020-01-22 13:34:34
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.