Реппэр Тандер: Би ч өөрөө салалтын золиос болсон хүүхэд

2020/01/21
Share |
Хүмүүс:
Реппэр Тандер: Би ч өөрөө салалтын золиос болсон хүүхэд

Хүүхэд залуусын дунд чамгүй алдаршаад буй реппэр Тандер нийгэмд сайн сайхан зүйл уриалдаг гэдгээрээ тун алдартай нэгэн. Хамгийн сүүлд хорт хавдартайгаа тэмцэж буй Г.Батзаяа хэмээх залууд зориулсан дууг дуучин А.Хишигдалайтай хамтран дуулсан тэрбээр салалтыг гэмт хэрэг биш хэмээн тодорхойлжээ. Өнөөгийн нийгэмд салалт их байна хэмээх шүүмжлэл бий. Харин тэрбээр салалтыг өөрийн өнцгөөс ийн тайлбарласан байна. 

Реппэр Тандер: Сална гэдэг гэмт хэрэг биш!

1. Сүүлийн үед энд тэнд салж сарнисан, хүний нөхөр эргүүллээ гэсэн постууд их явах болжээ.
Хийх ажилгүй хүний мууд дуртай хүмүүс их болохоор тэрийг нь бүр дэвэргэх юм.
Би гэр бүлгүй л дээ гэхдээ толгой хагаравч малгай дотроо гэж гэр орны асуудлаа тэндээ шийдэж бай.
Олонд дэлгэлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй хүмүүс 2 хоноод л мартана.

2. Сална гэдэг гэмт хэрэг биш ээ.
Хоёр хүн салахаар эрэгтэй нь гэмт хэрэгтэн болоод эмэгтэй нь хохирогч болдог ойлголтыг хэн гаргаад ирсэн юм бэ?
Дандаа яахаараа эрэгтэй хүн буруутай байдаг юм?
Бүгд адилхан биш шүү.

3. Ер нь бол нэгэнт хайргүй болсон эсвэл мартахааргүй муухай дурсамжтай болчихсон бол тэрийгээ байнга сөхөж амьдарч байснаас салсан нь дээр.

4. Хүүхдээ бодоод тэснэ гэдэг. Үнэндээ хүүхдээ бодвол тэсэх биш салах нь зөв. Хоёр биедээ хайргүй, хэрүүл, хууралт дүүрэн хүйтэн гэр бүлд өссөнөөс хоёр талдаа ирж очоод дулаахан хайр халамжид өссөн нь дээр.
Би ч өөрөө салалтын золиос болсон хүүхэд. Надад буруудсан юм алга. Хүн тэсч амьдарна гэж юу байдаг юм. Чи хэдэн жил амьдрах билээ? хайран амьдрал байгаа даа. Бас та нарын хэнд ч хүний амьдралыг шүүх эрх байхгүй.

5. Ер нь тэгээд тархи толгой хөгжил дутуу байх тусмаа бусдын амьдралыг шүүж муулж явдаг юм шиг байгаа юм.
Би урьд нь хүүхдээ орхиж яваа эр хүнд дургүй, би лав хэзээ ч тэгэхгүй гэж ярьдаг л байсан. Жоохон юм ойлгоод ирэхээр амьдралд ам гарч болохгүй гэж мэддэг болсон. Би ч ирээдүйд салахыг үгүйсгэхгүй. Тэр үед хүмүүс бөөн юм болж намайг харааж муулцгаах нь лавтай. Үүгээрээ би сал гэж уриалсангүй гэхдээ болохгүй байхад хамт бай ч гэж тулгахгүй. Чиний амьдрал зөвхөн чинийх. Бас бусдын амьдралд битгий хөндлөнгөөс оролц. 2019.12.24

 

 

Image may contain: 1 person, shoes, sunglasses and outdoor

 

Image may contain: 2 people, people standing and indoor

 

Image may contain: 1 person, closeup

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Bidnij eej aav nar buh nasaaraa hamtdaa amidralyn zovlon jargalyg huvaaltsaad otolson. Odoony zaluuchuudyn uhamsar yos zujgui hamt amidrah n ch hurdan, salah n ch hurdan. Jasan amarhan untardag hair ve
IP:88.130.50.0  2020-01-22 16:22:48
123 Zuv heljee.
IP:202.21.127.107  2020-01-23 11:09:27
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.