Г.Батхүү агсны үхэлтэй холбоотой ноцтой баримт дэлгэлээ!

2020/01/22
Share |
Хүмүүс:
Г.Батхүү агсны үхэлтэй холбоотой ноцтой баримт дэлгэлээ!

Төрийн ордонд амь насаа алдсан Г.Батхүү агсны гэр бүлийнхэн анх удаа олон нийт болон хэвлэлд хандсан мэдээлэл хийж байна. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд таалал төгссөн билээ. Хэвлэлийн бага хуралд хуульч, өмгөөлөгч Ж.Батхуяг, Г.Батхүү агсны хүү Б.Ганхөлөг, охин Б.Цэлмэг нар оролцож байна.


ХУУЛЬЧ, ӨМГӨӨЛӨГЧ Ж.БАТХУЯГ:

-Цагдаагийн байгууллагаас Г.Батхүү агсны амь насаа алдсан явдалд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад найман сарын хугацаа өнгөрлөө. Одоо болтол хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Өнгөрсөн хугацаанд талийгаачийн ар гэрээс албан ёсоор тайлбар хийгээгүй. Харин сошиал орчинд төрөл бүрийн мэдээлэл явсан. Энэ бүхэнд ар гэрийн зүгээс хүлээцтэй хандсан.

Монгол ёс заншлаа бодсон ч амар болоочийн ясыг өндөлзүүлэх хэцүү. Энэ мэт нөхцөл байдлын улмаас шалгагдаж байгаа хэргийн талаар тайлбар хийлгүй ирсэн. Гэвч хэргийг улстөржүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бидэнд байгаа мэдээллийг хүргэхээр шийдсэн юм. 

 

Image result for г.батхүү


Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтийг дэлгэрэнгүй унших боломжгүй. Эмнэл зүйн үг хэллэг ихтэй олон хуудас материал байгаа. Харин анхаарал татсан зүйл олон байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс танилцуулъя.

Талийгаачийн баруун нүдний чиглэлд хүч үйлчилснээр хөхрөлт хавдалт үүссэн.

Задлан шинжилгээний явцад хүзүүний зүүн хажууд 7х0.5 см-ийн хэмжээтэй улайлт үүссэн байсан.

Өвчний улмаас цус харваагүй, гэмтлийн гаралтай цус харвалт тархинд үүссэн гэсэн дүгнэлт гаргасан.

Энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүнээс үнэн худлыг шалгах багажаар тест авахад “Асуусан асуултад хариулахдаа сэтгэл санааны хувьд гэм буруугийн түгшүүрийн мэдрэмж өндөр байсан” гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийн газар үзлэг хийх явцад талийгаачийн гар утсыг хурааж авсан байдаг. Гар утсанд үзлэг хийгээд буцааж хүлээлгэж өгөхөд гар утсан дээр ямар ч мэдээлэл үлдээгүй байсан. Бүх зүйлс шинэ утас шиг. Үйлдвэрээс гарсан байдалтай мэт болгосон байсан. "Гар утасны мэдээллийг сэргээх боломжгүй" гэсэн дүгнэлт гарсан.

Хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундын бичлэг байгаа" гэж. Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Тэр хүн одоо "мэдэхгүй, хараагүй" гээд өөр хэрэгт шалгагдаж байгаа юм билээ. Энэ бас л эргэлзэх асуудал. 

Энэ мэдээллийг шалгах явцад нэг хүн тогтоогдсон. Цагдаагийн байгууллага үүнийг шалгаж байгаа.

* * *

Б.ГАНХӨЛӨГ: ААВЫН БАРУУН НҮД ГАДНЫН НӨЛӨӨТЭЙ ХӨХӨРЧ, ХАВДСАН БАЙСАН

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ

-Аав минь нас барснаас хойш найман сарын хугацаа өнгөрлөө. Бид маш тэвчээртэй ажиглалаа. Бидний хувьд хүнд өдрүүд өнгөрч байна. Эмээ, өвөө, ээжийн маань сэтгэл санаа хүнд байгаа. Дөрвөн настай үлдсэн бага дүү маань бэтгэрээд, маш хэцүү байна. 2019.05.17-ны өдөр бидний хувьд хар толбо үлдээсэн өдөр байсан. Ийм өдөр ирнэ гэж төсөөлж байсангүй. Аав минь өглөө гэрээсээ гараад ажилдаа явсан. Өдөр нь Төрийн ордонд Ажлын хэсгийн хуралтай байсан. Төрийн ордонд ажлын цагаар албан үүргээ гүйцэтгэж явсан хүн ордноос буцаж гарч ирээгүй. Бид нар болсон явдлыг гаднын нөлөөтэй гэж үзэж байгаа. Яах аргагүй гаднын нөлөөтэй.

Өндрөөс унасан л гэж байгаа. Гэтэл аавын баруун нүд нь хөхөрч хавдсан байсан. Унаагүй талын баруун нүд тэр хэсэгтээ нэлээд том хавдартай болсон байсан. Хүзүүн дээр гарсан улайлтыг заамдалтын улмаас улайсан гэж бодож байна.

Бид ямар нийгэмд амьдраад байгаа юм бэ. Амьд явах баталгаа байна уу. Бид цаашид яаж амьдрах вэ. Төр, нийгмийн зүтгэлтэн, Засгийн газрын гишүүнээр гурван удаа, УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож байсан төрийн хүн Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалт дунд амь насаа алдлаа. Ийм хэрэг болчихоод найман сарын хугацаа өнгөрсөн байхад ямар ч шийдэл гарсангүй. Жирийн иргэнд ийм зүйл тохиолдвол яах бол гэдгийг би төсөөлөхгүй байна.

Бидний хувьд өнгөрсөн найман сар маш хүнд байлаа. Аавыгаа санаж байна. Бага дүүгийн маань юм ч ярихаа больсон.

Монгол Улс төртэй гэдэгт итгэж байна. Хуулийн байгууллага аавын минь хэргийг яаралтай, үнэн зөв шийдэж өгнө гэсэн итгэл алдраагүй хүлээж байгаа” хэмээлээ.

* * *

Б.ЦЭЛМЭГ: БИД ҮНЭХЭЭР БЭТГЭРЧ БАЙНА, ААВЫНХАА АМИЙГ НЭХЭХ БОЛНО

Г.БАТХҮҮ АГСНЫ ОХИН Б.ЦЭЛМЭГ

-Аавыгаа маш их санаж байна. Олон цаг сууж залбирч, ээж минь насаараа ханилсан ханиа алдаж, сэтгэл нь шимширч, дөрвөн настай дүү минь аавыгаа нэхээд хоолноос гарсан. Бид үнэхээр бэтгэрч байна. Орой ороод ирэх юм шиг санагдаж, хааяа дуу нь  хүртэл чихэнд сонсогддог. Бид аавынхаа амийг нэхэх болно. Шударга ёсны төлөө тэмцэх болно.

 

 

 

 

 

 

ШУУД ҮЗЭХ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
зочин Хэргийг үнэн зөв шийдэжсүнсийг нь амируулах хэрэгтэй. Ум ма ни бад ми хум.
IP:66.181.170.130  2020-01-22 14:58:29
Болд Номтойбаяр алуурчинг хурдаг баривчлаач үхсэнээ хүлээсэн юм эргүү Нямдоржоо.
IP:43.228.131.110  2020-01-23 18:20:54
MGL NYAMXUJAA MONGOLIIG SAMARCH BAIGAA TSAGT NOMGUIBALAI XEZEE CH XEREG XULEEXGUI. TED CHINI XOORONDOO XOLBOOTOI... NAYMNOXOI MONGOLD XUJAA, GEMT XEREG 2-IIG GAARUULSAN XYH...
IP:75.170.88.170  2020-01-24 06:12:57
Zochin Aav ni tiim shudarga hun bsan gej uu,er ni tegeed huuli shuu gertee l yavah daa,zaaval ingej ard tumnii anhaaral tatah geed l genet garaad ireh yum aa
IP:202.126.89.166  2020-02-05 09:24:36
Mgl ali aindn helchiiuldejbichhunhoromhonamdraaduhdeghamg.n golbuyantaiuh Lee ⁉️ur huuhgeduldejhothorhorhh.gmedehguiuurdamdsrah yum yavsanethegchinburuu ⁉️uheedungurh.r bolomjtoi haa hureh hoolo n ehen ve
IP:49.98.150.36  2020-02-06 02:41:41
Zochin etheg iiHSENnugeluurt changiin ugsun bna dagburhanshamg.nugbh.d bhad uldejhothorson ethgiinheehsenlaig edleh tun
IP:49.98.150.36  2020-02-06 02:47:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.