Ноолуур авах арван тэрбумыг банкинд байршуулаад байна

2008/06/24
Share |
Хүмүүс:
 Ноолуур авах арван тэрбумыг банкинд байршуулаад байна

Ноолуурыг 30-32 мянган төгрөгөөр авч үнэ тогтворжуулах ажил эхэлжээ. Сангийн яам, Үйлдвэр худалдааны яамны холбогдох газрууд баикуудтай гэрээлж, ноолуур авах үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг банкинд байршуулж эхэлсэн байна. Малчдын гар дээр одоогийн байдлаар 3000 тонн нь малчдын гар дээр байгаа тооцоо байгаа. Гэхдээ 3000 тонн ноолуурыг бүгдийг нь авах бололцоо муу байгаа юм. Сангийн яам болон Үйлдвэр худалдааны яамны холбогдох хүмүүстэй уулзаж, ноолуур авахад зориулагдах санхүүжилт болон уг ажлын зохион байгуулалтын талаар тодрууллаа.

-Ноолуур авахад зориулж хэдий хэмжээний мөнгийг банкинд байршуулаад байна вэ?
-Өнгөрсөн тавдахь өдөр манайх Худалдаа хөгжлийн банкинд зээлийн эх үүсвэр болох арван тэрбум төгрөгийг байршууллаа. Одоо ноолуур бэлтгэх компаниуд банкнаас зээлээ аваад, малчдаас ноолуураа авах боломжтой болсон. Ноолуур авах ажлаа хэрхэн зохион байгуулахаа компаниуд өөрсдөө шийднэ.
-Компаниуд ноолуурыг ийм өндөр үнээр авах болов уу. Өнөөдөр компаниуд малчдаас ихэвчлэн 26-27 мянган төгрөгөөр монгол ноолуур авч байгаа юм билээ?
-Бид үйлдвэрлэгчиддээ зориулж хөнгөлөлт эдлүүлэх арга хэмжээ авч байна. Өөрөөр хэлбэл одоо 30-32 мянган төгрөгөөр ноолуур авсан аж ахуйн нэгжүүдийн банкнаас авсан зээлийн эх үүсвэр нь жилийн 7.5 хувийн хүүтэй байхаар хөнгөлөлт үзүүлэх болсон. Авах гэж байгаа ноолуур нь 30-32 мянган төгрөг байх ёстой тухайд харилцан ойлголцлын санамж бичгийн үндсэн дээр банк болон Үйлдвэр худалдааны яам хяналтаа тавиад явна. Аж ахуйн нэгжүүд 30-32 мянган төгрөгөөр ноолуур авсан талаархи бүх бичиг баримтаа бүрдүүлээд, өргөдлөө өгвөл Сангийн яам зээлийн эх үүсвэр, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг нь гаргаж өгнө.
-Малчдын гар дээр 3000 гаруй тонн ноолуур байгаа. Тэр хэмжээний ноолуурыг авахад 90 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй болно Зээлийн эх үүсвэрийг хэд хүртэл гаргаж чадах бол?
-Энэ долоо хоногтоо ноолуур аваад дуусчихгүй. Тиймээс эхний ээлжинд хэдий хэмжээний ноолуур авахыг харсны эцэст дараагийн эх үүсвэрийг байршуулна. Зээлийн эх үүсвэр хэдэн төгрөг гарах боломжтой эсэх нь ноолуур авах ажлыг хэрхэн зохион байгуулахаас хамаарна. Ямартаа ч бид эхний ээлжинд арван тэрбумын зээлийн эх үүсвэрийг бий болгож, зээлийн хүүгийн хөнгөлөлтөд тав орчим тэрбум төгрөгийг гаргаад байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
jaoiopmser Москва ЧерёмушРºÐ¸ купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Mephedrone: Мука HQ закладкР¸ наркотиРºÐ¾Ð² Москва ВойковсРºÐ¸Ð¹ ЗакладкР¸ трамадоР» вНягани Купить Шишки в ЧереповРµÑ† Minotavr Москва СЗАО купить ЧистейшР¸Ð¹ кокаин 98% Москва МедведкР¾Ð²Ð¾ Южное купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ бошки Самуи купить Ecstasy: Yellow Stars 350 mg Ефремов купить MDMA Pills купить Кайф Тюмень купить Ляпка Мамадыш Ð¡Ð¾Ð»Ð¸ÐºÐ°Ð¼Ñ Ðº купить Mephedrone: КристалР»Ñ‹ VHQ Москва Марьино купить Ecstasy: Yellow Homer 200mg Купить Азот Венёв Москва НекрасоР²ÐºÐ° купить Ecstasy - UPS Москва ПокровсРºÐ¾Ðµ-СтреÑ
IP:193.32.94.239  2018-09-10 00:26:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.