Дуут мессежээр хуурамч мэдээлэл тараасан иргэнийг саатуулжээ

2020/02/13
Share |
Хүмүүс:
Дуут мессежээр хуурамч мэдээлэл тараасан иргэнийг саатуулжээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.

Өнөөдөр 14:00 цагаас Онцгой байдлын ерөнхий газраас Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх аж. 

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Халдварын тархалт Хятадад өндөр хэвээр байна. БНХАУ-ын бүх мужид буюу 33 мужид халдвар бүртгэгдсэн. Лабораторийн түргэвчилсэн оношилгоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өвчтөний нэгдүгээр хавьтлыг шуурхай шинжилгээнд хамруулж эхэлсэн байна" гэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "ДЭМБ-аас өвчний халдвараас илүү цуурхал аюул дагуулж байгааг анхааруулж байгаа. Өчигдөр /2020.02.12/ орой, хүмүүсийг амрах цагаар дуут мессежээр хуурамч мэдээлэл цацаж, иргэдийг айдаст автуулсан иргэнийг олж саатуулсан. Чингэлтэй дүүргийн иргэн Д гэгч болохыг цагдаагийн байгууллага олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгох учиртай. Мөн шалгалтын явцад тогтоогдох нөхцөл байдлаас хамаарч, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авна" гэлээ. 

No photo description available.

 

 

 

З.Тэмлүүн 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.