ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ: Ногдол ашиг гэж юу вэ?

2020/02/17
Share |
Хүмүүс:
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ: Ногдол ашиг гэж юу вэ?

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг хуваарилах талаар яг одоо /2020.02.17/ хуралдаж байна. Үүнтэй холбоотойгоор Ногдол ашгийн тухай ойлголтыг та бүхэнд хүргэе.


Ногдол ашиг гэдэг нь аль нэг хувьцаат компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ жилд нэг удаа тараахыг хэлнэ.

Гэвч хэдийгээр тухайн компани өндөр ашиг олсон байсан ч ногдол ашиг тараахгүй ч үе байдаг бөгөөд түүнийгээ шинэ хөрөнгө оруулалтад зориулах тохиолдол олон байдаг.

Ногдол ашиг нь хувьцаа эзэмшигчдийн хувьд хувьцаанаас олох гол өгөөжүүдийн нэг болов ч зарим хувьцаа эзэмшигч иргэн ногдол ашиг авдаг талаар огт мэдэхгүй тохиолдол ч олон.

Ногдол ашгийг тухайн компани татвар төлсний дараах цэвэр ашгаасаа хуваарилдаг. Тиймээс бэлэн мөнгө, эд хөрөнгө, үнэт цаас гэсэн үндсэн гурван хэлбэрээс сонгон тараадаг.

Ногдол ашиг хуваарилахад хөрөнгө оруулагч болон компани аль, аль нь эерэг ханддаг. Учир нь ногдол ашиг хуваарилдаггүй компанийг хувьцааны үнэд нөлөөлнө гэж үзээд хөрөнгө оруулагчид эсрэг талаас нь дүгнэх нь бий. Ногдол ашгийн холбогдлыг үнэлдэг хүмүүс тогтмол ногдол ашиг хуваарилдаг компани нь хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, зах зээлийн үнэлгээ, үнэлэмжийг нэмэгдүүлдэг сайн талтай.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ УНШИХ

"Эрдэнэс тавантолгой"-н ТУЗ үндсэн хуулиа мөрдөх эсэхээ өнөөдөр шийднэ

 

 

 

 

 

 

Б.Болорсүх 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.