”Эрдэнэс Тавантолгой” анх удаа ногдол ашиг ТАРААХ боллоо

2020/02/17
Share |
Хүмүүс:
”Эрдэнэс Тавантолгой” анх удаа ногдол ашиг ТАРААХ боллоо

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх шийдвэр гаргаж, нэгж хувьцаанд 90 төгрөг олгох, нийт 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор болжээ.

Ногдол ашгийг 2020 онд багтаан Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм.

Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр /2020.02.17/ мэдээлэл хийлээ

Дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн веб сайт, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утаснаас авах боломжтой юм байна.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг дараах хуваариар явна.

  1. Иргэд бүртгүүлэх ёстой.
  2. Дөрөвдүгээр сарын 17-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг олгох эрхийг нээнэ.
  3. Тавдугаар сараас эхэлж ногдол ашиг олгож эхлэх бөгөөд 2020 онд багтааж ногдол ашиг олгох ажиллагааг хийх юм байна.


1072 хувьцааны дансаа нээлгээгүй иргэдэд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ

БИЧЛЭГ ҮЗЭХ

 


“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд хувьцааны дансаа баталгаажуулахын тулд ямар алхам хийх хэрэгтэйг ЭНД ДАРЖ уншина уу!

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zochin Hairan mungu!!! Ter munguuruuuu uuuur yum hiiihgui!!!
IP:174.221.9.155  2020-02-18 08:12:38
fuck songuuli duhuuur teejver uhernuuddee uvs tavij uguh ym daa malnuud
IP:43.228.130.98  2020-02-18 11:49:05
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.