ШУУД: 1072 хувьцаатай хүнд 96480 төгрөгийн ногдол ашиг өгнө

2020/02/17
Share |
Хүмүүс:
ШУУД: 1072 хувьцаатай хүнд 96480 төгрөгийн ногдол ашиг өгнө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг өгөх шийдвэр гаргасантай холбогдуулан өнөөдөр /2020.02.17/ УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар мэдээлэл хийлээ. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс нэгж хувьцаанд 90 төгрөг олгох бөгөөд 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96480 төгрөг оногдох юм.

Компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-өөс гаргасан уг шийдвэрийг энэ оны тавдугаар сарын 1-ний дотор Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх аж. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны ногдол ашиг хуваарилах шинэ журмын дагуу 2020 онд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгийг олгох юм байна. Ингэхдээ иргэд хувьцааны дансаа баталгаажуулсан байх шаардлагатай.

Түүнчлэн ногдол ашиг тараах шийдвэртэй холбоотойгоор ETT нэгдсэн бүртгэлийн аппликейшнийг бүтээсэн бөгөөд уг аппликейшнийг татаж авснаар иргэд хувьцааныхаа тоо ширхгийг шалгах, мэдээ мэдээлэл авах, санал өгөх зэргээр ашиглаж цаашдаа “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хувьцаа эзэмшигчийн зүгээс холбогдох, хөрөнгийн зах зээлд оролцох бүрэн боломжтой болох юм.


1072 хувьцааны дансаа нээлгээгүй иргэдэд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ


Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус компанийн веб сайт, пэйж хуудас, Эрдэнэс-Тавантолгой апликейшн, 1072 пэйж хуудас болон 1800-1072 тусгай утаснаас авах боломжтой юм байна. Мөн хувьцаа эзэмшигчдийн хурал хүртэл даваа гараг бүрийн 13:00 цагаас ногдол ашиг болон компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол өгч ажиллахаар болжээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг дараах хуваариар явна.

  1. Иргэд бүртгүүлэх ёстой.
  2. Дөрөвдүгээр сарын 17-нд болох хувьцаа эзэмшигчдийн хурлаар ногдол ашиг олгох эрхийг нээнэ.
  3. Тавдугаар сараас эхэлж ногдол ашиг олгож эхлэх бөгөөд 2020 онд багтааж ногдол ашиг олгох ажиллагааг хийх юм байна.
 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.