М.Энхсайханд ЯЛЛАХ дүгнэлт үйлдэнэ

2020/02/18
Share |
Хүмүүс:
М.Энхсайханд ЯЛЛАХ дүгнэлт үйлдэнэ

АТГ-аас Ерөнхий сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж шалгасан ч сулласан байдаг. 

Тэгвэл Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийг шалгаж дууссан байна.

Өөрөөр хэлбэл, АТГ-аас түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн талаар мэдээллээ. Удахгүй М.Энхсайханд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэх талаар эх сурвалж өгүүлэв. 

 

 

 

 

Б.Эрхэс 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.