Н.Номтойбаярын хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ

2020/02/18
Share |
Хүмүүс:
Н.Номтойбаярын хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ

УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс өөрийн хүсэлтээр түдгэлзсэн Н.Номтойбаярыг хуулийн байгууллагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Н.Номтойбаярт хилийг хориг тавьсан байдаг. 

Тэгвэл хуулийн байгууллагаас Н.Номтойбаярт холбогдох хэргийг шалгаж дууссан байна.

Түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Өнөөдрийн байдлаар 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн" гэх мэдээллийг өглөө. 

 

 


Б.Эрхэс 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Z Retsediv
IP:98.169.35.210  2020-02-18 17:08:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.