У.Хүрэлсүхийн Засгийн газарт БАЯРЛАЛАА

2020/02/18
Share |
Хүмүүс:
У.Хүрэлсүхийн Засгийн газарт БАЯРЛАЛАА

Газар болон газрын хэвлий дэх  байгалийн нөөц баялаг Үндсэн хуулийн дагуу ард түмний өмч. Олон жил яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ч уг үзэл санаа дахин баталгаажсан билээ. Тухайлбал: Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэсэн заалтыг шинээр тусгасан.

Тэгэхээр улс орны эдийн засагт чухал нөлөө бүхий  стратегийн орд болох Тавантолгой орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй “Эрдэнэс-Тавантолгой” ХК 1072 хувьцаа эзэмшигч иргэн бүрд  НОГДОЛ АШИГ хуваарилах шийдвэр гаргасан нь уг заалтад бүрэн нийцэж байгаа хэрэг юм. Бүр тодруулбал, Монгол Улсын Засгийн газраас гаргасан уг шийдвэр нь олон жил ужиг болж бугласан баялгийн тэгш бус хуваарилалтыг засаж, залруулахад чиглэсэн чухал шийдвэр болж буйг хэлэх нь зөв байх.

Эргэн саная. Анх 2011 онд Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр болсон ч  компани 2016  он  хүртэл ашигтай ажиллаж чадаагүйг та бид бэлхнээ мэднэ. Чалкогийн өр гэж алдарт өрийг дарахын тулд яаж мачийж байсныг ч мэднэ. Харин 2016 оны гүйцэтгэлээр 33 тэрбум төгрөг шүргэсэн цэвэр ашигтай гарснаас хойш гурван жил дараалан компани ашигтай ажиллаж байгаа нь төрд зөв хүмүүс байвал тэд үлгэр жишээ сайн менежер байж чаддагийг баталж байгаа юм.

Дандаа л өр ширтэй гэж адлагддаг байсан “Эрдэнэс-Тавантолгой”  2017 онд 461 гаруй тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар гадаад, дотоод бүх өр төлбөрөө барагдуулж дуусгасан. Өнгөрсөн 2019 онд нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлого олж нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 670 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн амжилттайгаар 2020 оныг угтаад байна. Компанийн үйл ажиллагаа ийнхүү үр ашигтай байхад мэдээж гадаад зах зээлийн нөхцөл гол нөлөөлж буй. Мөн түүнээс гадна компанийг зөв удирдлагаар хангаж, цаг үеэ мэдэрсэн маневр хийж, урагшилж чадаж байгаа нь чухал нөлөөтэй байж ирснийг хэлэх нь зөв байх.

1072 хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг хуваарилах болсныг улс төрийн шийдвэр гаргалаа гэж харах цөөнх байх шиг байна. Тэгвэл энэ удаагийн шийдвэр бол улс төрийн биш эдийн засгийн агуулгатай шийдвэр гэж харах нь зөв юм. Учир нь компанийн үйл ажиллагаа ашигтай байгаа бол хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг хуваарилах нь зүй ёсны  шийдвэр юм л даа. Товчхондоо бол “Эрдэнэс-Тавантолгой” компаний сүүлийн дөрвөн жилд үйл ажиллагаа нь сайн, санхүүгийн үзүүлэлтүүд нь эерэг байгаа нь үнэн шүү дээ. Тиймээс ч У.Хүрэлсүхийн удирдаж буй Засгийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс-Тавантолгой” компани ийм ТҮҮХЭН ШИЙДВЭР гаргах бүрэн ЭРХТЭЙ бас ҮҮРЭГТЭЙ юм.

Сануулахад, 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш эдийн засгийн бус  улс төрийн угшилтай хэд хэдэн шийдвэр гарч байсан л даа. Тиймээс ч өнөөдрийн шийдвэрийг өмнөх жилүүдийн жишээнүүд дээр тулгуурлаж тайлбарлах гээд байж болох. Гэхдээ дахиад хэлэхэд,  өнөөдрийн “Эрдэнэс-Тавантолгой” өөр. Компани зөв менежмэнтийн дагуу, үр ашигтай ажиллаж байна.

Чалкогийн өр гэсэн тамгатай олон жил зүдэрсэн компанид реформын шинжтэй өөрчлөлт хийж, стратегийн ордын үр шимийг Монголчуудад ижил тэгш хүртээх шийдвэр гаргасан У.Хүрэлсүхийн Засгийн газарт БАЯРЛАЛАА.

 

 

 

 

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
kkk za zailaa
IP:108.45.127.246  2020-02-19 10:47:34
dolgor Нэг хүнд 98,0 төгрөг өглөө гээд хоол унд аваад л үгүй болно ,тэр мөнгөөр нь цэцэрлэг сургууль барь эсвэл улсын өрөө төлж саарал жагсаалтаас гарч болно биз дээ монголчууд минь
IP:124.158.111.6  2020-02-19 13:48:12
zuv deeguuree naad humuus chini idej uugaad duusgana surguuli tsetserleg barih nereer mash ih mongo idej bgaa avsan deer hool und avah bish hadgalamej huuhedtei humuus neej ogch bolno esvel heregtei emchilgee emlegtvzvvljbno shdee tenguud mini
IP:150.129.140.66  2020-02-19 13:57:40
zuv mongolchuudtiim bayan ymu avaad chuhal heregtei zuildee zarj bno bi lav avna ta nar mongoo avahgui idvvleed duusga 100 myanga baga mongo bish bvvr neg hund 20 noogdono gd manuusiin mongiig sumyabazrbazrg gjhun idej uugaad avgai huuhde tansagluulah gjbsan shdee uhernuud mini
IP:150.129.140.66  2020-02-19 14:06:02
zochin bayarlalaa.Odoo yavaa.
IP:66.181.190.211  2020-02-19 19:00:54
Хөхчир Энэ хүү: Тэнгэрээс өрөвдөлтэй хүүхэд ээ!! Монгол төрийн дээрээ юу доошоо юу үeд Энэ хүнийг л аандаа бэлдэж гарч ирүүлсэн.яУлс орон ч зөв гольдролдоо ороод авсан шүү.Одоо бид л сэтгэл зорилго нэг байх хэрэгтэй байна.Энэ хүүд цайны дээжээ өргөж сайн бүхнийг хүсэж, мууг холуур явсуугэжзалбирч сууна.Хөөрхий хар залуугаараа үсэнд хяруу унасан харагдана.Түмэн олон минь хайрлаж яваарай.Зүгээр ч нэг ирчихээгүй хүү !!
IP:192.82.77.224  2020-02-19 20:03:46
Unen Demjinee ix yum xiij bga.Jenco ene 2g daxiad joxon yavuulnaa
IP:192.82.76.16  2020-02-19 22:53:20
Батшугар Хаарваардын диплом байхгүй Бөгсөө үзүүлнэ. Батшугар Хаарваардын дипломоо үзүүл?
IP:64.119.16.69  2020-02-20 19:54:53
Батшугар Хаарваардын диплом байхгүй Бөгсөө үзүүлнэ. Батшугар Хаарваардын дипломоо үзүүл? Батшугарыг Хаарваард төгсөөгүй гэдгийг батлах халз мэтгэлцээнд дуудаж байна.
IP:64.119.16.69  2020-02-20 19:55:50
Батшугар Хаарваардын диплом байхгүй Бөгсөө үзүүлнэ. Батшугар Хаарваардын дипломоо үзүүл? Батшугарыг Хаарваард төгсөөгүй гэдгийг батлах халз мэтгэлцээнд дуудаж байна. Хаарваардаас шинжээчид, батлах багш нар урьж авч ирнэ. Монголоор ярьж байгааг ойлгохгүй байж, англиар ярихаар ойлгоно гэнээ.
IP:64.119.16.69  2020-02-20 19:58:18
Батшугар Хаарваардын диплом байхгүй Бөгсөө үзүүлнэ. Батшугар Хаарваардын дипломоо үзүүл? Батшугарыг Хаарваард төгсөөгүй гэдгийг батлах халз мэтгэлцээнд дуудаж байна. Хаарваардаас шинжээчид, батлах багш нар урьж авч ирнэ. Монголоор ярьж байгааг ойлгохгүй байж, англиар ярихаар ойлгоно гэнээ.
IP:64.119.16.69  2020-02-20 19:59:00
Батшугар Хаарваардын диплом байхгүй Бөгсөө үзүүлнэ. Батшугар Хаарваардын дипломоо үзүүл? Батшугарыг Хаарваард төгсөөгүй гэдгийг батлах халз мэтгэлцээнд дуудаж байна. Хаарваардаас шинжээчид, батлах багш нар урьж авч ирнэ. Монголоор ярьж байгааг ойлгохгүй байж, англиар ярихаар ойлгоно гэнээ.
IP:64.119.16.69  2020-02-20 19:59:35
Батшугар Хаарваардын диплом байхгүй Бөгсөө үзүүлнэ. Батшугар Хаарваардын дипломоо үзүүл? Батшугарыг Хаарваард төгсөөгүй гэдгийг батлах халз мэтгэлцээнд дуудаж байна. Хаарваардаас шинжээчид, батлах багш нар урьж авч ирнэ. Монголоор ярьж байгааг ойлгохгүй байж, англиар ярихаар ойлгоно гэнээ.
IP:64.119.16.69  2020-02-20 19:59:46
Батшугар Хаарваардын диплом байхгүй Бөгсөө үзүүлнэ. Батшугар Хаарваардын дипломоо үзүүл? Батшугарыг Хаарваард төгсөөгүй гэдгийг батлах халз мэтгэлцээнд дуудаж байна. Хаарваардаас шинжээчид, батлах багш нар урьж авч ирнэ. Монголоор ярьж байгааг ойлгохгүй байж, англиар ярихаар ойлгоно гэнээ.
IP:64.119.16.69  2020-02-20 20:00:46
Хөхчир Хүмүүс минь.: 3.0 сая хүнийг энэ хүн яааж хүмүүжүүлэх билээ дээ.Тэнд хүн ууж идэх.энд хүн хэрэлдээд энэ хүнийг буруутгаад байх юм.Аль муу бүхнийг үүрээд л яваад байна.Урдах намуудын хийсэн винчигийн яахаараа энэ хүнд үүрүүлэх гэж???!!@
IP:202.126.89.77  2020-02-20 22:25:02
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.