Баянзүрх дүүрэгт нохой галзуурч найман хүнийг уржээ

2008/06/24
Share |
Хүмүүс:
 Баянзүрх дүүрэгт нохой галзуурч найман хүнийг уржээ

Тэнэмэл нохойнуудыг устгалд оруулах ажлыг манай улсаас жилд нэг удаа хийдэг. Өлссөн нохой хүн рүү дайрч давшилж хохирол учруулах нь цөөнгүй. Нохой галзуурна гэдэг ёстой аймаар. 2002 онд 5-р сард Баянхонгор аймгийн төвд таван нохой галзуурч 02-14 насны гурван хүүхдийг урж амь насыг нь хохироож байсан. Тэдгээр нохойнуудыг тус аймгийн төвийн голын бургасанд 14 настай охины амь насыг нь хороож идэж байхад нь тус аймгийн цагдаагийн газрынхан газар дээр нь буудан алж байсан. Баянзүрх дүүргийн 9-р хороонд хар халтар зүстэй эзэн нь тодорхой бус тэнэмэл нохой галзуурч найман хүнийг урж гэмтэл учруулжээ. Ажлаасаа тараад явж байсан иргэдийг урж ихээхэн хохирол учруулсан байна. Иргэдийн ярьж буйгаар нохой галзуурсан байж болзошгүй. Сандарч тэвдсэн хүмүүс яах аа мэдэхгүй нэлээд хугацаа алдсаны улмаас энэ олон хүмүүсийг уруулсан гэнэ. Харин тус хороонд оршин суудаг иргэн А нь нохойг галзуу байна алъя гэж хэсэг залуустай нийлж айлын хашаанд оруулж алсан байна. Нохойд уруулсан хүмүүсийг түргэн тусламж дуудан үзүүлээд халдварт өвчин судлалын төв рүү авч явжээ. Харин алсан нохойд шинжилгээ хийнэ хэмээн мал эмнэлгийн лабратори руу авч явжээ.

Эх сурвалж: Өнөөгийн төрх

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.