Б.Болдсайхан: Золгож үнсэлдэж, нэг тавгаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү!

2020/02/20
Share |
Хүмүүс:
Б.Болдсайхан: Золгож үнсэлдэж, нэг тавгаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү!

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 20-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвараар 75,322 хүн өвчилж, 2120 хүн нас барсан бол 14 мянга 452 бүрэн эдгэрчээ.

Харин Монгол Улсын тухайд шинэ төрлийн титэм вирусийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Тухайлбал, Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цагаан сарын баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байх уриалга гаргаад байгаа билээ.

Дөрөв хоногийн дараа цагаан сарын баяр болох гэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарынхан, зарим эмч нар өөр өөрсдийн зүгээс нийт ард иргэддээ хандан зөвлөгөө хүргэсээр байна. 

Тухайлбал, Б.Болдсайхан эмч өөрийн цахим хаягаар дамжуулан гэр гэртээ шинэлэх уриалга гаргажээ.

Тэрбээр “Хятад сая Цагаан сараараа золгож үнсэлдэж, нэг тавгаас савхдаж, халбагадсанаас л болсон шүү. Бусад орон гайгүй байгаа ялгаа нь тэр л байх. Ганц Цагаан сарыг хэдхэн монгол гэр гэртээ шинэлээд, айл хэсэлгүй тэсээд 10 хоночихвол аюулт тахал ард үлдэнэ шүү. Хичээгээрэй гуйя. Эрүүл өвдөхгүй, тахал хижиг тарахгүй бол эргээд баяртай золгох цаг Монгол баяр наадам зөндөө айсуй. Ээ 10 хоног л тэвчээрэй, хичээгээрэй. Алтайд бол тээр сүүлд даваа нээгдэхээр бүүр зуны эхээр зусланд айлсахаар золгож л байдаг. Монгол золголт олуулаа цуглах, золгох, үнсэх, мөнгө, хадаг барих, “хөөрөг дамжуулах”, бууз, салат нэг тавгаас авах, мах хишиг тараах, бэлэг өгөх, халууцаж даарах гээд ханиад, тахал хүүхэд хөгшдөд маш их эрсдэлтэй. Тиймээс гэр гэртээ шинэлээрэй гэж гуйж буй” гэжээ.

 

 

 


Ө.Уранзаяа 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.